Нийгмийн

Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчтэй баллон тусламж үзүүллээ

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК болон Дарханы Нэгдсэн Эмнэлэг нь иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өмнө нь ч хамтран ажилласаар ирсэн. Үйлдвэрээс 10 ш хүчилтөрөгчийн баллон гарган цэнэглэж, Нэгдсэн эмнэлэгт хүргүүлдэг байлаа.

Сүүлийн үед улс оронд тэр дундаа Дархан-Уул аймагт Ковид-19 цар тахалын халдвар нэмэгдэж, нэгдсэн эмнэлэгт ачаалал үүсэж хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаатай холбогдуулан “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн Шуурхай Штаб хуралдаж шийдвэр гарлаа. Төмөрлөгчүүд, Дарханы Нэгдсэн Эмнэлэгт 10 ширхэг шинэ хүчилтөрөгчийн баллон хандивлалаа.

Хүчилтөрөгчийн баллоныг цаг тухай бүрт нь яаралтай хүчилтөрөгчөөр цэнэглэж илгээж байх болно. Хандивыг ҮХДЗахирал К.Энхчулуун Нэгдсэн Эмнэлэгийн удирдлагуудад “Хамтын хүчээр энэ цар тахлыг даван туулах болно” хэмээн хүлээлгэн өглөө.

ИХ ҮЙЛСЭД

БАГА ЗҮРХ СЭТГЭЛ ГЭЖ ҮГҮЙ...

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button