Нийгмийн

Маскаа авалгүй биеийн халуунаа хэмжиж, ажлын цагаа бүртгүүлэх боломжтой боллоо

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК маскаа авалгүй биеийн халуунаа хэмжиж, ажлын цагаа бүртгүүлэх боломжтой боллоо. ProFace X загвар нь бүх төрлийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд зориулагдсан, ProFace цувралын бүрэн шинэчлэгдсэн хувилбар юм. Халуун хэмжигч болон амны хаалттай хүнийг ч илрүүлэн таних нэмэлт функцыг шинээр нэмснээр эрүүл ахуйн олон асуудлыг шийдвэрлэж чадсан.

ProFace X загварыг халдварт өвчний дэгдэлтийн үед хяналт, тандалтад ашиглах боломжтой. Төхөөрөмж нь нүүрний болон гарын алганы хээг таних явцад биеийн температурыг хурдан, үнэн зөв хэмжих, эсвэл маск зүүсэн байх үед ч хувь хүнийг таних боломжийг олгох бөгөөд эмнэлэг, үйлдвэр, сургууль, оффис, үзвэр үйлчилгээ зэрэг олон нийт газрын нэвтрэх цэгүүдэд байрлуулан халдварт өвчний дэгдэлттэй тэмцэх боломжтой.

Давуу талууд

• Царай хадгалах хамгийн өндөр багтаамж: 30,000 (стандарт); 50,000 (нэмэлт сонголт)

• Гарын алганы хээ хадгалах багтаамж: 5,000

• Эрчим хүчинд хэмнэлттэй ухаалаг загвар; Хэрэглэгчийг 2.5 метр зайнаас автоматаар мэдэрч асаж, таних ажиллагааг эхлүүлнэ

• Харанхуй болон хэт гэрэлтэй орчинд ч хэрэглэгчийг таних 2MP, CMOS мэдрэгчтэй WDR функцтэй камер (0.5 lux – 50,000 lux)

• 400 lux гэрэлтэх чадвартай, 8 инч хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэц. Дэлгэцэн дээр гэрэл шууд тусгахад ч тод гэрэлтэнэ

• Ус чийг, тоос шорооноос хамгаалах IP68 стандарт, IK04 хамгаалалтын стандартыг тус тус хангасан

• Ажиллах орчны температур -30 ~ 60°C

• Биеийн халууныг хэмжих: Хэмжилтийн зөрүү of ±0.3°C; Хэмжих зай 30 – 50см

• Хэрэглэгчийг маск буюу амны хаалттай байх үед ч танина *Маск буюу амны хаалттай үед гарын алгаар давхар баталгаажуулалт хийвэл илүү найдвартай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button