НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Манго жимс Барс зах дээр 3000, сүпермаркетуудад 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна

Eguur.mn сайт энэ долоо хоногт уншигч та бүхэндээ Барс, Хархорин зэрэг худалдааны төвүүд болон сүпермаркет, гадаах саравчинд худалдаалагдаж буй жимснүүдийн үнийн талаар сурвалжлан хүргэж байна.

-БАНАНА ЖИМС ДЭЛГҮҮР, ЗАХАД 3300 ТӨГРӨГИЙН ЯЛГААТАЙ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА-

Фүжи алимны дундаж үнэ 2017 онд 4200 төгрөг байсан бол өнгөрсөн онд  4140 төгрөгийн үнэтэй байв. Харин энэ онд улсын нийт дундаж үнээр 4189 төгрөг  байгаа ажээ.

Алимны үнэ:

-“Хархорин”, “Барс” зэрэг худалдааны захуудад 4500-5500 төгрөг

-Сүпермаркетад 5000-6550 төгрөгийн үнэтэй байна.

 Банананы үнэ:

-“Барс” дээр 3000-4000 төгрөг

-“Хархорин” захад 4500 төгрөг

-Дэлгүүрүүдэд 5500-6300 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.

-МАНГО ЖИМС ЗАХУУДАД 3000 БАЙХАД СУПЕРМАРКЕТУУДАД 10-15 МЯНГА БАЙНА-

Саяхан Филиппин улс улирлын онцлогоос болж 2 мянга гаруй тонн мангоны илүүдэлтэй ургац хураажээ. Харин монголд мангоны үнэ газар бүрд харилцан адилгүй үнэтэй байгаа бөгөөд өндөр үнийн зөрүүтэй байгаа нь ажиглагдлаа.

Манго жимсний үнэ:

-Худалдааны захуудад нэг киллограм нь 3000-5000 төгрөг

-Супермаркетуудад 10-15 мянган төгрөг байна. 

Манготой харьцуулахад тоор мандарин бүх газар хэвийн ойролцоо үнэтэй байгаа юм.

-АДИЛХАН САВЛАГААТАЙ ГҮЗЭЭЛЗГЭНЭ ХААНА ЗАРЖ БУЙГААС ШАЛТГААЛАН 4000-8000 ТӨГРӨГ БАЙНА-

Казакстанд нэг киллограм гүзээлзгэнэ 2500 төгрөг байгаа аж. Үнэтэй жимс граммлаж авдаг бид 100 грамм гүзээлзгэнийг 250 төгрөгөөр авах ажээ. Ямар ч төрлийн жимс тус улсад нэг киллограм нь 5000 төгрөгөөс дээш гарахгүй байгаа гэнэ. Харин Монголд,

Гүзээлзгэний үнэ:

-250 грамм нь 4500-12000 хүртэлх төгрөг байна.

Хачирхалтай нь урд хөршөөс оруулж ирдэг ижилхэн ногоон савлагаатай гүзээлзгэнүүд:

-Захуудад 4000-5500 төгрөг

-Дэлгүүрт 5000-12 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

-ЗУНЫ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ ЖИМС ТАРВАС-

Гадаах саравчинд жимс зардаг худалдаачдын хэлж байгаагаар зуны цагт хамгийн эрэлттэй байдаг жимс нь тарвас юм.

Тарвас киллограм нь:

 -“Миний” дэлгүүрт 2390 төгрөгөөр

-Худалдааны зах болон гадаах саравчинд 3000-5000 төгрөгөөр үнэлэгдэж байна.

Сонирхуулахад Хятад улсад хэрэглээний үнийн индекс өнгөрсөн онтой харьцуулахад  2.7 хувиар, энэ оны 4-р сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн талаар тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээлсэн бөгөөд хүнсний бараа бүтээгдэхүүн 7.7 хувиар өссөн гэх судалгаа гарсан байна. Харин манай улсад жимсний үнэ  харьцангуй тогтвортой байгаа ч Казакстан, Филиппин зэрэг улсуудтай харьцуулахад өндөр үнэтэй байгаа нь ажиглагдлаа. Мөн худалдааны захууд дэлгүүр болон гадаа зарж буй жимснүүдээс үнийн хувьд бага байна.

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГД.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button