НийгмийнСПОРТ

Б.Оюунсүрэн, Б.Одончимэг нарт өнөөдөр Гавьяат тамирчин цол олгоно

Монголын чөлөөт бөхийн холбооны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойгоо тэмдэглэж буй чөлөөтийнхөнд баяртай мэдээ дуулгахад, чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулахаар болжээ.

ДАШ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол өнөөдөр хүртээнэ.

Олон улсын дэвжээнд хоёрхон жил өрсөлдөхдөө оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртэн, “Истанбул-2011” ДАШТ-д үзүүрлэн гялалзаж явсан Б.Оюунсүрэн бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан. Үүний сацуу дэлхийн дэвжээнд ганцхан удаа барилдахдаа дэд аварга болсон түүний амжилтыг төрөөс ийнхүү үнэлэхээр болов.

Өдгөө “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж буй Б.Одончимэг ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай, улсын аваргын 10 гаруй түрүүтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дэмжигч
дэмжигч
2021-12-23 12:50

Шоовдорт гавьяат өгөх ёстой шүү...

Холбоотой мэдээ

Back to top button