СПОРТ

Э.Цэндбаатар WBA холбооны Азийн аваргын төлөө өнөөдөр өрсөлдөнө

ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээг сонгоод байгаа билээ. Дасгалжуулагч Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон. Түүний тулаан анхандаа энэ сарын 17-нд товлогдсон ч хойшлон, өнөөдөр болно.

Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө өнөөдөр өрсөлдөнө.

Түүний өрсөлдөгч нь Аслан Кабисов. Орос эр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнээс дөрвийг нь хүнд цолтоор дийлсэн амжилттай. Ялагдал гэдгийг амсаагүй яваа тулаанч.

Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мундаг залуудаа амжилт хүсеэ илүү их амжилтыг одоо авчрах хэрэгтэй одоо л өөрийгөө батлах цаг нь шүү

Зочин
Зочин

bitgii l uuj arhind orj eldev asuudalt ahiad orooroidoo za tegeed amjilt

Холбоотой мэдээ

Back to top button