ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Путинаас асуулт асуух жагсаалтад ороогүй Буриадын сэтгүүлчийн асуулт

Сэтгүүлчидтэй хийх хэвлэлийн их хурлын үеэр В.Путин сэтгүүлчдийн дундаас “Боль” буюу “Өвчин зовлон” гэсэн бичиг бариад сууж байсан сэтгүүлчийг онцлон, “Өвчин зовлон. Юу тохиолдсон бэ” гэж асуухад нээлттэй микрофон тэрхүү “Өвчин зовлон” гэсэн бичиг барин суугаа сэтгүүлч рүү шилжив.

Буриад улсын “Тивиком”-ийн сэтгүүлч Ася Гукасянд микрофон шилжив.

Ася Гукасян хэлэхдээ, Буриадад хамгийн ноцтой хурцадмал асуудлын нэг бол халдвартын эмнэлгийн асуудал болж байна.  Эмнэлгийн нөхцөл маш муу байгаа бөгөөд баригдаад 80 жил болж байгаа ч  ерөнхий их засварын ажил энэ бүх хугацаанд зөвхөн нэг удаа хийгдсэн. Цар тахлын улмаас нөхцөл байдал улам л дордсон. Тиймээс бид танд хандахыг хүссэн. Таныг энэ асуудалд оролцоосой гэж хүсэж, шинээр байшин барихад туслаасай гэж хүсэж байна. Орон нутгийн засаг захиргаа энэ асуудал дээр ажиллаж байгаа боловч эмнэлгийн барилгын ажилд их хэмжээний төсөв мөнгө шаардлагатай байгаа юм. Харин манай Буриад улсад тийм хэмжээний төсөв мөнгө төлөвлөгдөөгүй байгаа юм” гэж асуув.

В.Путин үүний хариуд, “Мөнгө бол мэдээж байгаа. Гэвч та нар хэмнэхийг хүссэн байх нь. Танай дарга удирдлагууд ийм асуулт асуулгасан нь зөв зүйтэй хэрэг. Би та бүхэнд амлаж байна. Та бүхний асуудлыг шийдэхийн тулд тусална гэдгээ амлаж байна. Наад асуудал чинь цар тахалтай ч холбоотой асуудал биш гэдэг нь тодорхой” гэсэн юм. Үүний дараа В.Путин биеийн хэлэмжээрээ Буриадын сэтгүүлчийн асуултад хариулж дууслаа гэсэн янзтай хойш суусан юм.

(Эх сурвалж: vtinform.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-24 11:28

Ийм л улс шүү дээ

хэхэ
хэхэ
2021-12-27 02:23

ХАХА БУРИАД ГЭНЭЭ ЛАЛАР ХАР ЦАГААЧ Л БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button