
АНУ-ын Оклахома хотын оршин суугч Дэйвон Жонсон гэх 11 настай хүү нэг өдрийн дотор хоёр ч хүний амь аварчээ. Нэг ангийнхаа хүүхдийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг аварсан байна. Энэ талаар орон нутгийн шерифийн албанаас мэдээлэв.
Жонсон хүү ангийнхаа охиныг амьсгал боогдож үхэхээс нь аварсан аж. Охины цээж, ходоодонд нь гараараа дарж, аварсан байна. Хүү мөн шатаж буй байшингаас тэргэнцэртэй эмэгтэйг гаргаж, түймрээс аварчээ. Жонсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шатаж буй байшингийн үүдэнд байхыг тэргэнцэртэйгээ гацчихсан байхыг нь хараад шууд л “ухамсартай иргэний” хувиар туслахаар шийдсэн гэж ярьжээ.

Жонсон хүүгийн сургуулийн захирал түүнийг “хоёр удаагийн баатар”, “сайхан сэтгэлтэй хүү” хэмээн нэрлэсэн байна. Жонсон хүү үргэлж эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэжилтэн болохыг хүсдэг байсан тул энэ үйл явдал түүний энэ мөрөөдөл биелсэн аж.
Тус мужийн шериф Дэйвон Жонсон хүүг өөрийнхөө хүндэт туслахаар томилжээ. Жонсоны ээжийнх нь хэлснээр тэрбээр хүүгийнхээ баатарлаг үйлсэд огтхон ч гайхаагүй, харин ч хүүгээрээ маш их бахархдаг гэжээ.
(Эх сурвалж: CNN)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.