![](https://eguur.mn/wp-content/uploads/2021/12/image-1.jpg)
АНУ-ын Лос-Анжелес дахь нэгэн дэлгүүрт буудалцаан болсон хэрэг гарчээ. “NBC” агентлагийн мэдээлснээр, Зул сарын баярын өмнө Burlington Coat Factory дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй, үйлчлүүлэгч ихтэй байх үеэр гарсан аж.
![](https://i1.wp.com/eguur.mn/wp-content/uploads/2021/12/ap21358082607980_wide-30bb976f80ca7d5d3216e467939e85296ca9fb4e.jpg?fit=1024%2C576&ssl=1)
Сэжигтэн этгээд нэгэн эмэгтэй рүү гэнэт дайрсан тул цагдаа нар гал нээхээс өөр аргагүй болсон гэнэ. Цагдаа нарыг гал нээх үеэр сэжигтэн этгээдээс гадна дэлгүүрт байсан 14 настай охин мөн тэнсэн суманд өртөн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарчээ. Охины цогцос хувцас солих өрөөний хананы цаанаас олджээ.
Халдлагад өртсөн эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн байна.
“Энэ бол маш эмгэнэлтэй үйл явдал боллоо” гэж Лос-Анжелесын цагдаагийн газраас мэдээллээ.
(Эх сурвалж: AP News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.