СПОРТ

Дэлхийн аварга П.Орхон хуримаа хийнэ

Спортын тэр тусмаа чөлөөт бөхийн дэвжээнд танилцан, амжилтын төлөө хамтдаа зүтгэж яваа хосуудын нэг нь дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар юм. “Алдар” спорт хорооны ах, дүү хоёр гавьяат болох Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын шавь, ижилхэн спортоор хичээллэдэг гээд тэдэнд адилхан зүйл олон.

Тэд 2017 онд УАШТ-д түрүүлж, ДАШТ-д хамт оролцсон удаатай. Тэр жил П.Орхон дэлхийн аварга болж, баярт мөчөө хамтдаа хуваалцсан билээ. Улс бүр зөвхөн шилдгээ илгээдэг дэлхийн дэвжээнд гэр бүлийн хоёр хамтдаа өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар энэ намар гал голомтоо бадраан, хуримаа хийхээр болжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

az jargal hvsii

оогий
оогий

одоо барилдахгүйгээс хойш тиймэрхүү юм хийгээд л явж байг дээ,хайран сайхан охин,амьдралд нь аз жаргал хүсье

Азжаргал
Азжаргал

Барилдана даа. Та нар минь тэвчээртэй хүлээж бай.

LesOrdiff
LesOrdiff

Cialis Wirkung 20mg http://abuycialisb.com - Buy Cialis Where To Buy Nizoral Pills Cialis Occipital Baldness Propecia

Холбоотой мэдээ

Back to top button