Их Британийн Сассексийн их сургуулийн судлаачид дэлхийн цаг агаар дулаарч, чийгшил нэмэгдэж байгаа нь амиа хорлох хүмүүсийн тоо нэмэгдэхэд ч хүргэж байна гэж мэдээлэв. Энэ талаар “Nature Portfolio” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.
Хүний бие агаарын температурыг зохицуулж чаддаггүй тул өндөр чийгшилтэй үед эмэгтэйчүүд, залуучуудын хувьд хамгийн хэцүү үе ирдэг гэж судлаачид онцолжээ.
“Сэтгэцийн эрүүл мэндийн тухайд гэвэл нэлээд олон холбоо бий. Чийгшил ихсэхэд сэтгэлийн түгшүүр төрж, нойронд муудаж, тэвчихийн аргагүй болдог. Нойр дутуу байснаар бүх өвчний эхлэл. Халуун үед унтахад хэцүү байдаг бол нойтон чийгтэй нөхцөлд бүр ч хэцүү” гэж судлаачид онцлов.
Эрдэмтэд 1979-2016 онд дэлхийн 60 орны уур амьсгалыг нарийвчлан судалсан. Дэлхий даяар жил бүр цаг агаарын энэ үзэгдлээс 700 мянга гаруй амиа хорлолт бүртгэгдсэн нь тогтоогджээ. Эрдэмтэд “Дэлхий даяарх хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд муудаж байгаа нь хар салхи, түймэр, үер болон уур амьсгалын өөрчлөлтийн бусад үр дагавартай холбоотой байсан” гэж дүгнэжээ.
(Эх сурвалж: Daily Mail)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.