ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден 2022 оны батлан хамгаалахын төсвийг 768 тэрбум ам.доллароор баталлаа

Ерөнхийлөгч Жо Байден даваа гараг /2021.12.27/-т АНУ-ын 2022 оны батлан ​хамгаалахын салбарт 768.2 тэрбум ам.долларын төсөв баталж, гарын үсэг зурсан талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь төсөвт сургалт, тоног төхөөрөмжид 300 сая ам.доллар, тэр тусмаа Украйны зэвсэгт хүчинд зэвсгийн зардалд 75 сая ам.доллар зарцуулахаар тусгасан гэж өмнө нь тэмдэглэж байсан юм.

Түүнчлэн, Европын батлан ​​хамгаалах санаачилгад 4 тэрбум ам.доллар, аюулгүй байдлын чиглэлээр Балтийн орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд 150 сая ам.доллар олгохоор болсныг барууны хэвлэлүүд мэдээлэв.

Үүнээс гадна, төсвийн төсөлд “Хойд урсгал-2” хийн хоолойн эсрэг хориг арга хэмжээ авах тухай заалт, түүнчлэн америкчууд ОХУ-ын төрийн өрийг худалдан авахыг хориглосон нэмэлт өөрчлөлт ороогүй гэж хэвлэлүүд онцолж байгаа юм.

(Эх сурвалж: CNN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-28 15:24

Oros oiroltsoogoor 70 terbum $, Hyatad 250 terbum $, tegehleer hen turemgii bodlogo,zevsegleleer hootsoldood bga n haragdaj bna

Холбоотой мэдээ

Back to top button