Covid-19ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

АНУ: Шинжилгээний хариу эерэг иргэдээ тав хоног тусгаарлана

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв даваа гараг /2021.12.27/-т коронавирусийн эерэг шинжилгээ гарсан ч өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг тусгаарлах хугацааг арав байсныг тав хоног болгон бууруулжээ.

Мөн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн өөрийгөө тусгаарлах санал болгож буй хугацааг тав хоног болгон бууруулсан байна. Өөрийгөө тусгаарлах хугацаа дууссаны дараа халдварын “шинж тэмдэггүй” өвчтөнүүд болон “КОВИД-19”-ийн халдвар авсан хүмүүстэй харьцсан хүмүүсийн хувьд дахин тав хоногийн турш амны хаалт зүүх ёстой гэсэн дэглэмийг чанд баримтлах шаардлагатай юм байна.

АНУ-д “Омикрон” хувилбарт халдвар тархаж байгаа энэ цаг үед өөрийгөө тусгаарлахаас өөр аргагүй болсон ажилчдын тоо нэмэгдсэн тул хүний нөөцийн хомстол нэмэгдэж байгаатай холбоотойгоор ийнхүү тусгаарлах хугацааг богиносгох шийдвэр гаргасан гэгдэж байна.

Энэ нь коронавирусийн талаарх мэдлэг болон вакцинжуулалтын кампанит ажлын хоорондын тэнцвэрийг олох гэсэн оролдлого хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенски хэлэв.

АНУ-д өнгөрсөн долоо хоногт “Омикрон” хувилбарт халдварын тоо эрс нэмэгдэж, тус улсад давамгайлсан хувилбарт тооцогдох болсон юм.

(Эх сурвалж: US News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x