
АНУ-ын Калифорни, Невада мужуудад цасан шуурганы улмаас замын хөдөлгөөн зогсож, зарим нислэгүүд цуцлагдсан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.
Хойд Невада мужид их хэмжээний цас орж, хүйтэн жавартай болсон. Үүний улмаас мужийн эрх баригчид Сьерра Невадагийн нурууг дайран өнгөрөх хурдны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, Рино-Тахо нисэх онгоцны буудлын нислэгийг хойшлуулж, мужийн оффисуудыг түр хаажээ. Мөн Лас Вегасын нисэх онгоцны буудалд хэд хэдэн нислэгийг цуцалж, заримыг нь хойшлуулсан аж.
Невада мужийн амбан захирагч Стив Сайсолак хамгаалалтын албаны болон засвар үйлчилгээний албаны ажилтнуудаас бусад төрийн албан хаагчдыг гэрт нь амраах тушаал гаргажээ.

“Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Сьерра Невадагийн нуруунд 145-161 хувийн цасан бүрхүүл тогтсон байна.
Калифорнийн Траки хотын цанын бааз цаг агаарын нөхцөл байдлын улмаас даваа гарагт хаагдсан гэж эх сурвалж мэдээлэв. Сүүлийн 48 цагийн хугацаанд тус бүс нутагт 1.8 метр гаруй цас унасан байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гараг /2021.12.25/-т цанын баазын зөөврийн цахилгаан шатанд зорчиж явсан нэгэн иргэнийг аврах багийнхан эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Цаг уурчдын мэдээлснээр, цасан шуурга хэд хоног үргэлжлэх аж.
(Эх сурвалж: Associated Press)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.