Нийгмийн

Т.Уртнасан: Ээжийгээ хайж цөхрөхдөө лам, бөөгөөр хүртэл явлаа, сураг алга

Арванхоёрдугаар сарын сарын 10-ны өдөр 14:40 минутын орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Натур орчмоос 57 настай Н.Лхагвасүрэн гэрээсээ гараад өнөөдөр /2021.12.28/-ийг хүртэл сураггүй байгаа юм. Тухайн эмэгтэйн охин Т.Уртнасан манай редакцид хандсан билээ. Эрлийн ажиллагаа болон сүүлд шинэ сэжүүр олсон эсэх тухай тодруулахад тэрбээр:

“Ээж өнгөрөгч арванхоёрдугаар сарыг 10-ны өдөр 15:00 цагийн үед гэрээсээ гараад эргэж ирээгүй байна. Цагдаагийн байгууллагатай хамтран ээжийгээ хайсаар, яахаа мэдэхгүй л байна. Цөхрөнгөө барахдаа моргуудыг шалгаж, лам, бөө гээд очоогүй газар үгүй.

Иргэдээс харсан, үзсэн гэх мэдээлэл ирэх бүрт очиж шалгаж байгаа. Ганц зүйл нь ээжийн алга болсон зарлал мэдээлэл алга болсон, урагдсан байдалтай их таарч байна. Тиймээс хүмүүс минь зарлалын самбарыг бүү ураач гэж хэлэхийг хүслээ. Ээж минь алга болох үедээ хар саарал өнгийн булган шуба, шаргал ноолууран малгай, хар өмд, хар гуталтай гарсан. Содон шинж тэмдэг гэвэл, 155 см орчим өндөр, 60 орчим кг жинтэй. Шар царайтай” гэв.

Тухайн хүний талаарх мэдээллийг 94082021, 102 дугаар утсанд мэдэгдэнэ үү! ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ХҮНД ӨНДӨР ШАГНАЛТАЙ. Мөн цагдаагийн байгууллагад хандан мэдээлж болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ хүн бүр зөндөө удаан хайлаа одоо хүртэл олдоогүй гэдэг ямар сонин юм бэ. эрүүл энх олдоосой

Зочин
Зочин

Ewiidee oldchihoosoi eej ni .

Зочин
Зочин

Лам бөө мөншө л авна олж өгөхгүй шүү

Хүн
Хүн

Нэг өвгөнтэй ниилсэн ч юм билүү хөгшчүүд буруу зөнөөд байгаа шүү

Зочин
Зочин
Reply to  Хүн

Hvnii zoblongoor bvv dohuu hii

Холбоотой мэдээ

Back to top button