Нийгмийн

Төрүүлсэн нярайгаа гудамжинд хаясан эмэгтэйг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэжээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Toyota Sai” загварын автомашины тээшин дээр төрөөд гурав хонож буй нярай хүүхдээ орхисон гэх хэрэг гарсан.

Улмаар тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, нярайн ээжийг олсон байдаг. Хүүхдийн эх 26 настай Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-нд амаржиж, 50 см, 3.200 гр охин төрүүлсэн байжээ.

Б цагдаагийн мэдүүлэгт: "Би 2020 оны 02 дугаар сард жирэмсэн болчихсон. Энэ тухай Цт хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд түүнийг хүлээн зөвшөөрөх байх гэж өдөр хоногийг хүлээсээр байтал хүүхэд маань гэдсэндээ томроод гаргахаас өөр аргагүй байдалд хүрч 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн хөлсөлж байсан нийтийн байрныхаа өрөөнд ганцаараа байхдаа төрж охин хүүхэд гаргасан. Жирэмсэн гэдгээ өөрийн эцэг, эх, дүү нартаа хэлээгүй болохоор яах вэ гэсэн бодол толгойд орж ирээд нэг өдөр охиноо надтай хамт ингэж зовж явахаар өөр сайн хүмүүстэй учраад сайхан амьдраг гэж бодсон” гэжээ. Нярайг Хүүхэд хүүхдийн төв сувилалд хүргэсэн бөгөөд О-ын Б гэж нэрлэжээ. Хүүхэд одоо нэг нас хүрсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэээс Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Улмаар А.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button