ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Хиймэл дагуул: БНАСАУ-д уран баяжуулах үйлдвэрийн ажил дахин сэргэж эхлэв

БНАСАУ дахь уран баяжуулах үйлдвэрийн ажил дахин сэргэж байгааг хиймэл дагуулаас авсан зургууд харууллаа хэмээн Өмнөд Солонгосын “Чосун Илбо” /The Chosun Ilbo/ сонин мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгос 2002 оноос хойш хаагдсан Хойд Пхеньян мужийн Пакчон дахь цөмийн зэвсгийн зориулалттай уран баяжуулах үйлдвэрийн ажлыг ийнхүү өргөтгөж эхэлсэн байна.

АНУ-ын хиймэл дагуулын зургийн шинжээч Жейкоб Богл 2012 оны гуравдугаар сар, 2019 оны хоёрдугаар сар, энэ оны есдүгээр саруудад авсан хиймэл дагуулын зураг дээр үндэслэн өөрийн “AccessDPRK” гэх блог хуудсандаа тус үйлдвэрийн талаар онцолжээ.

Жейкоб хэлэхдээ, “Би 2019 онд энэ газрын талаар анх бичихдээ нурсан эсвэл орхигдсон хоёр барилга байгааг илрүүлсэн. Түүнээс хойш 2021 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хиймэл дагуулаас авсан зургаас харвал тэдгээр барилгуудын нэг нь бүрэн шинэчлэгдсэн байгаа юм. Цогцолборын захиргааны хэсэгт барилгын ажил эхэлсэн бөгөөд хог хаягдлын сав одоо ч ажиллаж байгаа нь зургуудаас ил харагдаж байна” хэмээв.

Пакчон дахь үйлдвэр нь 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүнүүдийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Дональд Трамп удирдагч Ким Жон Унд үйл ажиллагааг нь зогсоохыг уриалсан цөмийн таван байгууламжийн нэг гэдгийг энд онцлох нь зүйтэй.

Саяхан Ёнбэн дахь цөмийн байгууламжийг дахин ажиллуулсан үйл явдал нь Пхеньян цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж байгаагийн илрэл юм.

(Эх сурвалж: Central Asia News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-03 15:39

Ураан баяжуулах үйлдвэрийг хориглож байгаа л юм бол үүнийг зөвхөн Хойт солонгост бус дэлхийн бүх оронд хориглож хэрэгжүүлэх шаардлагатай юм биш үү.Том гүрнүүд л хэнээс ч асуухгүй юуч хийж болдог, жижиг орнууд болдоггүй байж таармааргүй.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x