Бусадтай бэлгийн харилцаанд орж байгааг нууцаар бичиж, сүрдүүлжээ
Орхон аймгийн харьяат, 21 настай эрэгтэй Г нь нэг найзтайгаа хамт фэйсбүүкээр танилцсан эмэгтэй Э, түүний эмэгтэй найз М-тэй дөрвүүлээ Тэрэлжид байрлах зуслангийн гэрт амарчээ. Тэд пиво, архийг уугаад голын эрэгт суусан байна. Улмаар Г нь Э гэх эмэгтэй рүү ойртож, яриа өдвөл "Би чам шиг бүдүүн залуутай харьцахгүй. Цаашаа яв” гэсэн байна. Г үүнд эмзэглэж цааш явжээ. Ингээд амрах болоход Э гэх эмэгтэй Г-гийн найз Б.Э-тэй хамт нэг оронд хэвтэж, улмаар бэлгийн харилцаанд оржээ. Үүнийг мэдсэн Г, Э-гээс хариу авахаар нууцаар бичлэг хийж, зураг дарсан байна. Улмаар амралтын газраас явсны дараа Э рүү бичлэг, зурагнаас явуулж, "Өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг шаардаж, татгалзвал түүний найзтай нь бэлгийн харьцаанд орж буй зураг, бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд тараана” хэмээн сүрдүүлжээ. Улмаар Э нь цагдаагийн байгууллагад хандаж, түүний зураг бичлэгийг устгаж, сүрдүүлгийг зогсоож өгөхийг хүсчээ.
Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ. Хохирогч гэх эмэгтэй Э шүүх танхимд:
“Гэртээ байхад орой 21 цагийн үед "Б.Г" гэх Б.Г-ийн фэйсбүүк хаягаас "Гайгүй юу, зүгээр үү” гэж чат бичиж байснаа “Би чамтай унтсан” гэхээр нь би юу болчихвоо гэж айсандаа Б.Г-ийн чатыг устгаад фейсбүүкийг нь “Блок” хийчихсэн. Тэгтэл над руу “..................“ гэх хуурамч фейсбүүк хаягаас “Хүн, хүн шиг зан гаргаж байхад өөдөөс нохой шиг зан гаргах юм аа” гээд миний цаашаа хараад хэвтчихсэн, бөгс нь гарчихсан, дээгүүрээ цамцтай байгаа нүцгэн зургийг харуулснаа буцаагаад устгачихсан. Тэр зургийг нь харчхаад би өөрийгөө тэр оройн явж байсан хувцастай мөн байна гэж шууд таньсан. Өөрийнхөө биеийг ч мөн болохыг таньсан. Тэгээд Б.Г намайг шууд дарамтлаад эхэлсэн. "Чи өдөөд байна уу, аятайхан ярьж байхад уур хүргэлээ энд зураг, бичлэг байгаа” Э-гийн чамтай унтаж байгаа бичлэг байгаа. Тэгэхдээ Э-ыг хэн ч танихгүй бичлэг байгаа. Тэгэхээр чамайг яаж ч болно. Энэ бичлэг, зургийг чинь үнэ хүргэж болох зөндөө арга байгаа. Тэрэнтэй дүйцэхүйц миний сэтгэлд нийцэхээр ашигтай зүйл хэл тэгэхгүй бол фейсбүүк группүүдэд зарна. Фейсбүүкээр тараана” гэж сүрдүүлж эхэлсэн. Тэгэхээр нь би янз бүрээр аргадаж гуйгаад битгий тараагаач хүссэн юмыг чинь хийе гэж учирлаж гуйсан. Нэг бол бүр амиа хорлодог ч юм билүү гэж бодсон. Ямартай ч аясаар нь хүссэн юмыг нь бичиж байгаад цагдаад хандах нь зөв юм байна гэж шийдээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.... Гомдолтой байна. Зураг бичлэгээ устгуулмаар байна” гэжээ.
Шүүгдэгч Г: "Гэртээ харьснаасаа хойш Б.Э рүү фейсбүүкээр шууд шалдан байгааг нь харагдаж байгаа зургийг нь явуулаад харангуут нь буцаагаад устгачихсан, тэгээд бичлэгийг нь явуулаад харангуут нь устгачихсан. Утсан дээрээ авчихсан байсан бичлэг, зураг зэргийг нь ч гэсэн утаснаасаа устгачихсан. Энэ хоорондоо фейсбүүкээр Б.Э-р жаахан тохуурхаад хатуувтар үгтэй юм биччихсэн. Намайг бүдүүн, тарган, халтар гээд байсанд нь миний дургүй их хүрч бухимдсан байсан” гэжээ.
Улмаар шүүхээс Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zdu gej haa saigui zavaartaad baihaar chine ingej bgaashdee hogiin lalaruudee ene mongol huuhnuud gej buzariin dalai bolloo p###a
ккк, фэйсбүкээр танилцаад л хаа хамаагүй хүнтэй нэг оронд орчихдог яасан хямдхан юм бэ дээ... өөрөө ч явдалтай л охин байна даа чаавас даа
Хэнд ч тоогдохгүй гүзээтэй бааснууд ямар новшийн санаатай юм бэ
бүдүүн, тарган, халтар, дээр нь нэмээд гаж амьтан байж дээ
net eer taniltsaad shuud Terelj id neg gert ordog ohiduud bol uneheer yagii boltsiim bna.Em hun uuruu zuv shudarga bol erchuud shuud l daiaad baihgui baih.Tanihgui shaham er dagaaf tebej baidag ohiduud uurtuu l gomdohoos.
taniltsanguutaa 1 orond orj bga bol uurtuu gomdojdee