Хөгжлийн бэрхшээлтэй дагавар охиноо хүчирхийлсэн эрэгтэйг таван жил хорихоор болжээ
Хэнтий аймгийн харьяат Б нь дагавар охиноо хүчирхийлсэн гэх хэрэгт өнгөрөгч оны тавдугаар сард холбогджээ. Тодруулбал, тэрбээр 25 настай дагавар охин О-Г хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалах чадваргүйг мэддэг ч, үүнийг далимдуулж бэлэг эрхтэнд хэл, гараа хийх зэргээр удаа дараа бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн байна.
Шүүгдэгч Б мэдүүлэгтээ: “Тухайн өдөр машиндаа архи уугаад гэртээ орсон. Охин миний урдаас хэрэлдэж, бид маргалдаад би нэг удаа алгадаж, түлхэж унагаасан. Эхнэр А надаас салах зорилгоор охиноо хүчиндсэн гэж худал өргөдөл гаргасан байх” гэжээ.
Харин хохирогч охин: “Манай хойд эцэг архи уучихсан гэртээ орж ирээд, намайг элдэв янзаар харааж загнасан. Тэгээд гэр хүнгүй байхад, миний хувцсыг тайлж, хүсээгүй байхад бэлэг эрхтнийг минь оролдож, гар хуруугаа хийсэн. Би хөл муутай болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Үүрээр гэрээсээ гарч зугтаж, хойд айлаасаа тусламж гуйсан” гэжээ.
Улмаар шүүхээс хойд эцэг Б-д таван жилийн хорих ял оноосон байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.