ДЭЛХИЙНИЙГЭМ

“КОВИД-19”-ийн халдвар АНУ болон Европт огцом тархаж байна

Өнгөрөгч даваа гараг /2021.12.27/-т АНУ-д өдөрт шинээр “КОВИД-19”-ийн халдвар авсан хүний ​​тоо цар тахал эхэлснээс хойш дээд амжилт буюу 441,3 мянга боллоо. Тус мэдээллийг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нийтэлжээ.

Францын Эрүүл Мэндийн сайд Оливье Веран мөн лхагва гараг /2021.12.29/-т хэлэхдээ, тус улсад сүүлийн 24 цагийн дотор “КОВИД-19-ийн халдварын 208 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Их Британи, Итали, Грек, Португал зэрэг бусад олон оронд халдвар авсан хүмүүсийн тоо сүүлийн хэдэн өдөр мөн л өсөв.

“Рёйтерз” агентлагийн мэдээлснээр, сүүлийн долоон хоногт дэлхий даяар шинэ халдварын тоо мөн дээд амжилт тогтоож, арванхоёрдугаар сарын 22-28-ны хооронд дэлхий даяар өдөр бүр бараг 900 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж эхэлсэн байна.

Халдварын тохиолдол ийнхүү эрс нэмэгдсэн шалтгааныг “Омикрон” хувилбарт халдварын тархалттай холбон тайлбарлаж байгаа юм. Үүнээс болж дэлхийн олон улс орны эрх баригчид шинэ хязгаарлалтууд, хөл хориог нэвтрүүлж эхэлсэн. Гэсэн ч, ихэнх нь хатуу хөл хорио биш байгаа юм. Тодруулбал, ард иргэдээ аль болохоор олон нийтийн баярын арга хэмжээг цуцалж, вакцины бүрэн тун, нэмэлт бүүстер тунд хамрагдаагүй, мөн коронавирусийн халдвар аваагүй байгаа тэдгээр иргэдийг олон хүн цугларсан газраар явахгүй байхыг сануулж эхэлсэн.

Зул сарын баярын өдөр буюу Есус Христийн мэндэлсний баяр, шинэ жилийн баяраар “Омикрон” хувилбарт халдварын тархалт болон байгаль цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас дэлхий даяар 7 мянга гаруй агаарын нислэг цуцлагдаад байгаа билээ.

Ийнхүү АНУ болон Европ тивд коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын тоо огцом нэмэгдсээр байна.

(Эх сурвалж: Central Asia News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button