ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Япон улс дэлхийн анхны модон хиймэл дагуул бүтээхээр ажиллаж байна

Япон улс дэлхийн анхны модон хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар “Kyodo News” агентлаг мэдээллээ.

“Sumitomo Forestry” хэмээх ойн аж ахуйн ажилтнууд болон Киотогийн Их Сургуулийн эрдэмтэд эл төсөл дээр хамтран ажиллаж эхэлсэн аж.

Хиймэл дагуулын гадар талыг модоор бүрэх ба шоо хэлбэртэй байх ба нарны зайгаар тоноглох юм байна.

Төслийн дагуу хиймэл дагуул дэлхийн агаар мандал руу нэвтрэх үеэр гадар талын модон хавтангууд шатах аж. Ингэснээр манай гаригт хор нөлөө багатай байхаар тооцоолжээ.

Сонирхуулахад ийм хиймэл дагуулыг үйлдвэрлэхэд хамаагүй хямд зардалтай хэмээн онцолжээ.

Модоор хийсэн эл хиймэл дагуулаа япончууд 2023 онд хөөргөхөөр төлөвлөөд байна.

(Эх сурвалж: Kyodo News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button