Хучлага дээр тамхины иш унаснаас автомашин шатжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд орон сууцны дор байрлуулсан автомашин шатсан тухай гэрэл зураг олон нийтийн цахим сүлжээнд түгсэн. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүрэг, 10-р хорооллын дугаар бүхий орон сууцны гадна байрлуулсан автомашины хучлага дээр асаалттай тамхи унаснаас ийн шатаасан байж болзошгүй байна.
-ХУЧЛАГА ЗОРИУД ШАТААЖ, АВТОМАШИН ГАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА-
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар, тухайн байршилд 2-3 автомашин ийм байдалтай шатсан гэх бөгөөд хучлага доор хувцас тавьж зориуд галддаг байж болзошгүй иргэн тухайн орчны камерын дүрс бичлэгт үлдсэн байна. Улмаар тухайн иргэнийг эрэн сурвалжилж байх хооронд дээрх хэрэг болжээ.

-ЦОНХООР ШИДСЭН ТАМХИНЫ УЛМААС СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 20 ГАРУЙ АВТОМАШИН ШАТЖЭЭ-
Тухайн үед хэрэг болсон газар байсан оршин суугчдын хэлж буйгаар уг автомашин дээрээс шидсэн асаалттай тамхинаас болж шатсан байна. Өдгөө харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. Бид хэргийн тухай албаны эх сурвалжаас тодруулж, эргэн мэдээлэх болно.
Сүүлийн гурван жилийн хугацаанд цонхоор тамхины иш шидсэнээс болж 20 гаруй иргэн эд хөрөнгөөрөө хохирсон байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж орчин тойрондоо хог тарихгүй байх, ялангуяа татсан тамхиныхаа ишийг зориулалтын хогийн саванд бүрэн унтраасны дараа хийж байхыг сэрэмжлүүлж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ улсад юу л болоод байна даа
ene neg bairand amidarch chadku ork ymnuud ingej busdad gai bolj baihaar hodoo ochij amidarwal taarna
ингэж бусдад гай болж байхаар хашаа байшиндаа очиж амьдарвал таарна
хаана ч нэг ийм орк юмнууд байхынмаа. хичнээн хүнийг хэдэн ч төгрөгийн хохиролд унагаачив
цонхоороо тамхины ишээ шиднэ. хогийнм бункерт хийнэ ийм орк зантай хүмүүс ер нь яах гэж байранд амьдардаг юм. өөрөөсөөө бусдыг боддоггүй дүүрцэн хар малнууд юмаа
хөдөө хоныны бэлчээрт банхартайгаа нийлээд дугуйруун шээнэ дээ гэж гүйж баймаар тэнэг юмнууд байхынмаа. хааяа нэг гадаа хүүхдийн тоглоомон дээр сууж байхад хүртэл дээрээс асаалттай тамхины ишээ шийддэг хүмүүс бас мэр сэр байна. гай нь тараад нэг тоглож яваа хүүхэд дээр ч юмуу тэрэгтэй нялх амьтан дээр уначихдаг нөгөөн юугаа ч мэдэхгүй юмнууд бөөн юм болох вий дээ
Еээ бас магадгүй шүү нээрээ. Цонхоор балконоор тамхиа шидэх бол энүүхэнд асуудал шүү
Байрныхаа доогуур явж байхад яг дээрээс цог нь унтраагүй тамхины иш унаж ирдэг, машин дээр унасан тохиолдол ч гарч байсан. Байрны группд анхааруулга бичээд л өнгөрсөн дөө ???? Ер нь бол тамхи татдаг этгээгдүүдийн хариуцлагагүй байдлаас болж байгаа юм даа, тэгж л их татмаар байдаг юм бол гадагш гарчиж чадахгүй хүний эд хөрөнгө сүйтгээд.
Амьдрах чадваргүй паразитууд ингэдэг болоо юу бүр. Хэт ядуу сэтгэлгээ ийм хорон санааг төрүүлнэ. Монголчууд ядрах тусмаа атгаг санаа өвөрлөх болсон юм байлгүй дээ. Хүний зовж олсон хөрөнгө. 570 мэтийг чадахгүй л дээ.
ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС БАЙРАНД ЯАЖ АМЬДРАХАА МЭДЭХГҮЙ БНАА ЯГ ХӨДӨӨ БДАГ ЗАНГАА ГАРГАНА БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХГҮЙ,ХОГОО ХАА САЙГҮЙ ХАЯНА, ТЭР БОЛ ОЙЛГОМЖТОЙ БАЛКОН ДЭЭРЭЭ ТАМХИ ТАТААЛ ШУУД ДООШ НЬ ШИДЧИХДЭГ
1ШИЛ,ЛААЗ Ч ЮМУУ ТАВИАД ТЭРЛҮГЭ ХИЙЛ ДЭЭ
Ямар аймаар зөрчилтэй мэдээ вэ яг юуны тухай хэлэх гэсийн зориуд галдан шатаасан юм уу санаандгүй тамхи ишнээс болсиймуу. Жоохон найруулгатай бичиж баймаар
балкон дээрээ тагтай варений шил тавиад тамхины ишээ дотор нь хийчхэж болдоггүй юм уу? эсвэл угаас ийм мунхаг, мулгуу, бүдүүлгийн туйлууд юм уу?