НийгмийнСПОРТ

2022 онд Монголын спортын салбарт тохиох түүхэн ҮЙЛ ЯВДЛУУД

2022 он айлчлан ирлээ. Цар тахал, хөл хорио гэх мэт олон, олон саад бэрхшээлийг даван туулаад Токиогийн олимпод оролцсон, Монголоо мандуулсан манай тамирчдыг энэ онд ямар, ямар түүхэн үйл явдлууд хүлээж байгаа бол. 2022 онд болох онцлох үйл явдлуудыг сонирхуулъя.

-Олимпоос медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин бол Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр. Олимпын хошой медальт тэрбээр “Барселона-1992” олимпоос спортын гар бууны 25 метрийн дасгалд хүрэл медаль хүртэн, Монголынхоо анхдагч болсон юм. Олимпоос медаль хүртсэн Монголын буудлагын анхны тамирчин Д.Мөнхбаяр гавьяат анхдагч болсны 30 жилийн ой энэ онд тохионо.

-Үүний сацуу “Барселона -1992” олимпоос боксын төрөлд Гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм. Ийнхүү 1992 оны олимпоос Д.Мөнхбаяр, Н.Баярсайхан нар хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой энэ онд болно.

-Монгол Улс Олон улсын олимпын хороо (ОУОХ)-нд элссэний 45 жилийн ой энэ онд тохионо.

-1972 оны Мюнхений олимпоос Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх чөлөөт бөхийн -100 кг-д мөнгөн медаль авсны 50 жилийн ойтой.

-“Лондон-2012” олимпоос Монгол Улс түүхэндээ анх удаа таван медаль авсан түүхтэй. Эл бахдам амжилтын эзэд болсон Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр (жүдо), Н.Төгсцогт (бокс) нар мөнгө, С.Батцэцэг (чөлөөт бөх), С.Ням-Очир (жүдо), У.Мөнх-Эрдэнэ (бокс) нар хүрэл медаль хүртсэн юм. Тэд Лондоны олимпоос медаль авсны 10 жилийн ой энэ онд тохионо.

BATTSETSEG

Тухайн үед Н.Түвшинбаяр олимпын хос медальт анхны тамирчин, С.Батцэцэг олимпоос бөхийн төрөлд медаль авсан анхны эмэгтэй тамирчин болж байв. Мөн Н.Төгсцогт 20 нас, 50 хоногтойдоо буюу хамгийн залуу олимпын медальтнаар тодорсон юм.

-2002 оны Бусаны Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар түрүүлж, алтан медаль хүртсэн. Тэрбээр Азийн наадмын аварга болсны 20 жилийн ойтой.

-Монголын тамирчид “Альбервилль-1992” өвлийн олимпод оролцсоны 20, “Солт Лейк-2002”-т өрсөлдсөний 10 жилийн ой энэ онд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 3, 2022 09:48

түвшинбаяр минь дээ 10 жил ард чамагй ард түмэн хайрласан байхад хайрын даахгүй

Зочин
Зочин
1 сар 3, 2022 11:11

10 жилийн ойгоо ч тун муу угтлаадаа!

Зочин
Зочин
1 сар 3, 2022 12:14

Олдоохондоо магтан дуулах аа болио... Хүмүүсийн хара�##� иднэ. Алуулсан хүн нь гаргаад удаагүй байна. ХОХЬ НЬ ҮҮ. Хүний зовлонгоор жаргахаа боль

Зочин
Зочин
1 сар 3, 2022 12:15

Эх орныхоо нэрийг Олимпийн дэвжээнд 2 удаа гаргасан н унэн юм ...

Зочин
Зочин
1 сар 3, 2022 12:21

Наранд гэрэлтэх чинь өнгөрсөнНарсандаа сууж учираа ол юун ойсог юм

Зочин
Зочин
1 сар 3, 2022 14:43

10жилийн ойгоороо �##�уурчин болчих юм ямар харамс�##�тай вэ я�##�тай ч билээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button