УЛС ТӨР

Н.Алтанхуяг: АН-аар 1.6 жил тоглолоо

Хоёр салсан АН-ын нэг дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ 1.6 жил ажиллаж байна. Ард иргэд, улс орны эдийн засгийн байдал эргэж харвал туйлын хүнд байдалд явж ирлээ. Гамшигт өвчин гарсан, түүний эсрэг тэмцэлгүй яах вэ. Гэхдээ УИХ төсөв мөнгө мэддэг эрхээ хуулиар Засгийн газарт өгчихсөн. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө шархирах шиг боллоо. АН-ын бүлгийн гишүүд Цар тахлын хуулийг эсэргүүцсэн ч олонхоороо түрээд дахиад сунгачихлаа. Монгол руу орж, гардаг гарцууд хаагдсан. Ард түмний ахуй амьжиргаа хүнд, юмны үнэ тэнгэрт хадчихлаа.

Эрх баригчид 30 жилийн дараа сайхан амьдарна гээд сайхан зүйл ярих юм. Нэг, хоёр жилийнхээ асуудлыг ярихгүй байна. Дэндүү шударга бус байдал газар авлаа. Хэдэн арван тэрбум төгрөгийн авлига, хээл хахууль авсан хүмүүс хэдхэн саяар торгуулаад гарч байдаг ялгавартай нийгэмд амьдарч байна.

Би АН-ын даргаар зургаан жил ажилласан хүн. Олон сайхан ялалтын төлөө, улс нь улс шиг, иргэд нь баян байхын төлөө зорьж зүтгэж явсан. Манай намд ямар ч асуудал болоогүй. Нэг л нам хэвээрээ байгаа. Гэтэл хоёр нам юм шиг болгож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж, шударга бус заваарсан зүйлийг МАН манай мөнгө идчихсэн хэдэн нөхдүүдтэй нийлж хийсэн юм.

АН-аар 1.6 жил тоглолоо. Дээд шүүхийн шийдвэр гарч, АН нэг талдаа байгаа юм байна гэдгийг дуртай ч, дургүй ч хүлээн зөвшөөрлөө. Дээд шүүх хэрээс хэтэрсэн байна. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор гаргах ёстой. Гэтэл Дээд шүүхийн шүүгчид 60 гаруй хоногийн дотор бүртгэнэ гэдэг журам гаргаж байна. Өнөөдрийг хүртэл хоёр нам болсон гэж жүжиглүүлсэн этгээдүүд хариуцлага хүлээх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-03 12:48

tiimuuu

Зочин
Зочин
2022-01-03 13:42

Battulga chini l toglood bna shuu dee

Зочин
Зочин
2022-01-03 14:51

Өөрөө дэндүү олон жил намаар тогложээ

Дорж
Дорж
2022-01-03 19:16

Та хэд өөрсдөө тоглосон

Зочин
Зочин
2022-01-04 21:15

Үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button