УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Иргэд намайг "ҮХНӨ биш үнийн өсөлт яриач" гэж загналаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд горимын санал гаргасны дагуу Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нарын гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Иргэдтэй уулзахад ҮХНӨ гэхээс илүү амьдралд тулгамдсан үнийн өсөлт зэрэг асуудлыг ярьж байна. Чи ҮХНӨ гэж явахаас илүү үнийн өсөлтийг яриач гэж хандаж байна. Нэгэнт бүгдээрээ тойрог руугаа явсан юм чинь санал бодлоо нэгтгэвэл яадаг юм. Дөрөвдүгээр сарын 14-нд өргөн барьсан тогтоолын төсөл байгаа. Үүгээр нэг иргэнд нэг сая төгрөг өгөх боломж байгаа. Үүнийг хэлэлцээд өгөөч. Хоёрт, иргэд гадаад өр зээлийн асуудлаар маш их ярьж байна. Гэтэл БНХАУ-аас дахин 650 сая ам.долларын зээл авна гэх юм. Гадаад өрийн асуудлаар хяналт, шалгалтын түр хороо байгуулъя, надаар ахлуулчхаач. Бондыг бондоор дараад явж болох уу, болохгүй. Авсан зээлийнхээ үр ашгийг ч яримаар байна" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-30 10:42

Зөв шдэээ. Үнийн өсөлтөөөс бол нийгэм хүмүүний амьдр�##� тэр чигтэээ ядуур�##�д өртөж байна

Гуталт муур
Гуталт муур
2022-06-30 10:48

Тэгийшдээ одоо наад ҮХНӨ-ыг чинь хэн тоохын. Нүүрэн дээр нь тулчихсан бөөн асууд�##� байхад

Зочин
Зочин
2022-06-30 13:09

Эрх баригчид үнийн өсөлт түй ч хамаагүй Үндсэн хуулиа өөрчилж дараагийн сонгуульд ялах нь чух�##�

Холбоотой мэдээ

Back to top button