ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены онгоц шуурганд өртөв

Зам харгуй цасан шуурганы улмаас хаагдсан тул АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден онгоцноосоо гарч чадалгүй саатсан байна.

Америкийн нийслэл Вашингтон болон хөрш зэргэлдээ мужуудад их хэмжээний цас орсон. АНУ-ын төрийн тэргүүн шинэ жилийн баяраар төрөлх Делавер мужид амралттай байсан ба Вашингтон руу буцаж ирэх үеэрээ ийнхүү саатсан байна.

Тэрбээр хагас цаг орчим гацсан хэмээн “NBC” мэдээллийн агентлаг мэдээлэв.

Ерөнхийлөгчийн онгоцны шат нь цасанд дарагдсан тул тэрбээр бууж чадахгүйд хүрсэн.

Сүүлд нь цасыг цэвэрлэсний дараа Жо Байден тэргүүтэй хүмүүс онгоцноос буухдаа нүүр амаа даран бууж ирсэн байна.

АНУ-д сүүлийн үед цаг агаарын хүнд нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тус улсын зүүн эрэгт их хэмжээний цас орж, хүчтэй салхи дэгдэж замын хөдөлгөөн саатаж, тог цахилгаан тасарсан.

“USA Today”-ийн мэдээлснээр тог цахилгаан тасарсан нийт 850 мянган тохиолдол бүртгэгджээ. Цаг уурчид тус бүс нутагт 30 см хүртэл цас орж, салхины хурд секундэд 15 метр хүрнэ гэж таамаглаж байгаа аж.

(Эх сурвалж: USA Today)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button