ДЭЛХИЙНИЙГЭМ

Ираны Ерөнхийлөгч: Эцгийг минь хөнөөсөн Дональд Трамп ял авах ёстой

Исламын хувьсгалт гвардийн корпусын “Аль-Кудс” хэмээх тусгай хүчний командлагч, генерал Касем Сулейманигийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай этгээдүүдийг шүүхэд өгч, хариуцлага хүлээлгэхийг Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси даваа гараг /2022.01.03/-т шаардав. Тэрбээр энэ талаар Тегеран хотноо Касем Сулеймани амиа алдсаны хоёр жилийн ойд зориулсан жагсаалын үеэр мэдэгдсэн юм. Касем Сулеймани бол одоогийн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн эцэг юм.

Ираны Ерөнхийлөгч Раиси хэлэхдээ, “АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Төрийн Департаментын дарга асан Майкл Помпео нар шүүхийн өмнө очиж, үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэв.

Түүний хэлснээр, “Аль-Кудс”-ын тусгай хүчний командлагч асан “улс орноосоо  бузар муухай хүчнийг хөөн гаргахад” амь амьдралаа зориулсан гэсэн. Сулеймани бол агуу генерал байсан бөгөөд мусульман шашинтнуудын газар нутгийг булаан авсан дайснуудыг тууштай эсэргүүцэх арга замыг заан сургасан гавъяатай нэгэн гэдгийг Ерөнхийлөгч Раиси онцлов.  

Генерал Сулеймани 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Иракийн Шийтүүдийн “Аль-Хашд аш Шааби” бүлэглэлийн удирдагчийн орлогч Абу Махди аль-Мухандистай хамт АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний нисгэгчгүй онгоц Багдадын нисэх онгоцны буудлын ойролцоо агаарын цохилт өгөх үеэр амиа алдсан юм.

АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яам пуужингийн цохилтыг тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар өгсөн гэж мэдэгдсэн. Пентагоны мэдээлснээр, АНУ-ын цэргийн ажиллагаа нь хамгаалалтын шинж чанартай үйл явдал байсан бөгөөд Ираны генералын төлөвлөж байсан хорлон сүйтгэх ажиллагаанаас хамгаалах зорилготой байсан гэж тайлбарлаж байсан.

Ираны Үндэсний Аюулгүй Байдлын дээд зөвлөл гэмт хэргийн адал явдлын үр дагаврын хариуцлагыг АНУ-д бүрэн хариуцах ёстой гэж үзэж байгаа юм.

Өмнө нь, Багдад болон Ираны хотуудад Сулеймани алагдсаны ойг тохиолдуулан олон мянган жагсаал цуглаан зохион байгуулж байсан удаатай. Иранаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Мажид Тахт-Раванчи Аюулгүйн зөвлөлд хандан Ираны генералыг амийг хөнөөсөн АНУ болон Израйль улсыг шүүхэд өгөхийг уриалсан. Касем Сулеймани бол олон улсад хориотой “Лалын улс” /ISIS/ террорист бүлэглэлийн алан хядагчидтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн гэгддэг.

(Эх сурвалж: The Insider)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button