ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын ипотекийн зээл 2021 онд дээд амжилт тогтоов

АНУ-ын ипотекийн зээлдүүлэгчид 2021 онд нийт 1,61 их наяд ам.долларын зээл олгосон нь түүхэн дээд амжилт боллоо хэмээн тус улсын Ипотекийн Банкны Холбооноос мэдээллээ.  

2020 оныхтой харьцуулахад ипотекийн зээлийн хэмжээ 1,48 их наяд ам.долларт хүрсэн ба үүнээс өмнөх дээд амжилт 2005 онд бүртгэгдэж, тухайн үед 1,51 их наяд ам.долларт хүрч байжээ.

АНУ-ын ипотекийн зээлийн өсөлтөд сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны зах зээлийн идэвхжил, түүнтэй холбоотой үнийн өсөлт нөлөөлсөн аж.

Үнийн өсөлт нь коронавируст цар тахлын эхэн үед америкчуудыг зээл авах түлхэц болсон хүчин зүйлс, тухайлбал бага хүү, ард иргэдийн орон сууцаа солих, шилжин суурьших хүсэлт олноор гаргасан нь нөлөөлсөн гэжээ.

Сонирхуулахад, АНУ-ын олон олон оршин суугч цар тахлын үеэр хадгаламжаа нэмэгдүүлсэн нь зээл авах нэмэлт хөшүүрэг болсон хэмээн  “The Wall Street Journal” нийтэлжээ.

(Эх сурвалж: The Wall Street Journal)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button