ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстанд онц байдал зарлаж, оросууд сандралдаж эхлэв

Казахстанд онц байдал зарлан, хөл хорио тогтоосонтой холбогдуулан тус улсад ажиллаж, амьдарч буй ОХУ-ын иргэдэд хоол хүнс, ундны усны нөөцөө бүрдүүлэхийг Гадаад Хэргийн Яамнаас нь зөвлөжээ.

Мөн ОХУ-ын Гадаад Хэргийн Яамнаас оросуудыг байр байшин, зочид буудал зэргүүдэд байршуулан аль болохоор үймээн самуун ихтэй, хөл хөдөлгөөн ихтэй газраас зайлсхийхийг зөвлөж эхэлсэн байна. Мөн Оросын иргэдийг аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгаж, консулын газар болон ГХЯ-ны мэдэгдлийг дагаж мөрдөхийг уриаллаа.

Учир нь, Казахстан даяар нэгдүгээр сарын 19 хүртэл онц байдал зарлав. Өмнөхийг сануулахад, Казахстанд шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн ням гараг /2022.01.02/-т өрнөсөн.

Жагсаал Казахстаны баруун хэсгийн Мангистау мужийн Жанаозен хотод эхэлж, улмаар бусад хотуудад үргэлжлэн, газар авсан. Эсэргүүцлийн үеэр Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон. Мөн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Нурсултан Назарбаевыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүйн Зөвлөлийн тэргүүн байхаа больсон гэдгийг зарлав.

Одоо ч Казахстан улс даяар эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 6, 2022 12:01

Америкийн эх баригчдын хийж байгаа ажил Америк Казакстаныг яг Сири Ливи шиг болгож тус бүс нутагт Америк өөрийн түшиц баазаа байрлуулах гол зорилго үндсэн зорилго бол Москвааг авах тактик

зочин
зочин
1 сар 6, 2022 14:28
Reply to  зочин

Америкчуудын өдөөн хатг�##�гаар энэ улс өнгөт хувьсг�##�ын үр дүнгээр улсаа тараахаар хөдлөв. Ах нар нар орж хандыг нь дарах бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button