НИЙГЭМ

НӨАТ-ын сугалаагаар 344 мянган азтан тодорч, 14.4 тэрбум төгрөг хожжээ

Иргэн, албан байгууллагууд 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас санууллаа.

2021 оны дөрөвдүгээр улирлын баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримтын урамшуулал бодогдохгүй болохыг анхаарууллаа. 

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2021 онд НӨАТ-ын урамшууллаар 4.3 сая иргэнд 185 тэрбум төгрөг олгожээ. Мөн НӨАТ-ын сугалаагаар 344 мянган азтан тодорч, 14.4 тэрбум төгрөг хожсон байна. 

Ташрамд мэдээлэхэд НӨАТ-ын IV улирлын буцаан олголт энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжих хуулийн заалттай юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button