ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

АНУ-д 206 сая иргэн “КОВИД-19” вакцины бүрэн тунд хамрагджээ

АНУ-д өнгөрсөн лхагва гараг /2022.01.06/-ийн байдлаар 206.8 сая хүн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаж, 245.3 сая хүн хоёр тунгаас хамгийн багадаа нэг тунг нь хийлгэсэн хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.

АНУ-д “Модерна”, “Пайзер” вакциныг хоёр дахь тунгаар, “Johnson & Johnson” компанийн вакциныг эхний тунгаар хэрэглэхийг зөвшөөрч, хүн амыг дархлаажуулж байгаа юм.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлснээр, тус улсад “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хангалттай байгаа бөгөөд тус улсын бүх хүн амыг нэмэлт вакцин буюу бүүстер тунг хийлгэсэн ч АНУ-д 35 сая хүн вакцинд хамрагдаагүй хэвээр байгаа аж.

АНУ “КОВИД-19”-ийн халдвар авч, нас барсан хүний ​​тоогоор тэргүүлсэн хэвээр байгаа юм. Коронавируст цар тахал эхэлснээс хойш тус улсад халдвар авсан 57 сая гаруй хүн бүртгэгдэж, нас барсан хүний ​​тоо 830 мянгаас даваад байна.

(Эх сурвалж: CNN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x