ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстаны бослогыг намжаахаар ОХУ-ын энхийг сахиулагчдыг илгээжээ

ОХУ-ын энхийг сахиулагчдыг Казахстан руу илгээсэн талаар Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ/-ын Нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлэв.

Нарийн бичгийн дарга нарын газар Казахстаны Ерөнхийлөгч албан ёсоор тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авсан болохоо баталгаажуулсан. Энэ байдал нь гадаадын бэлтгэгдсэн бүлэглэлүүдийн халдлагад тооцогдож байгааг хэвлэлүүд онцолжээ.

Казахстаны тал ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөж, ХАБГБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарт уриалга хүргүүлсэн.

“ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлөөс Казахстаны нөхцөл байдал, хурцадмал байдлыг тогтворжуулан хэвийн болгох зорилгоор ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг тус улс руу тодорхой хугацаагаар илгээх шийдвэр гаргасан” гэжээ.

ОХУ-ын энхийг сахиулагчид өгсөн үүрэг даалгавраа хэдийн биелүүлээд эхэлсэн гэсэн сүүлийн үеийн мэдээлэл байна.

“Одоогийн байдлаар энхийг сахиулах ажиллагааны оросын хэсгийг ОХУ-ын Агаарын сансрын хүчний цэргийн тээврийн нисэх онгоцоор Бүгд Найрамдах Казахстан Улсын нутаг дэвсгэрт илгээсэн байна.

ХАБГБ гэдэгт ОХУ, Беларусь, Армени, Киргизстан, Тажикистан, Казахстан улс багтаж байгаа юм.

ОХУ-ын энхийг сахиулагчдыг ийнхүү Казахстан руу илгээсэн нь цаад утгаараа тус улсад алан хядагчдын бүлэглэл бий болсон байгааг илтгэж байгаа юм. Учир нь, энхийг сахиулагчдыг зөвхөн террорист үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүднээс илгээдэг.

(Эх сурвалж: RTNews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хаха
хаха
2022-01-06 23:29

ОРОСУУДЫН ХООЛ БОЛОХ НЬ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button