НИЙГЭМ

Засгийн газар, ЭМЯ үнэнд гүйцэгдлээ

“Омикрон Монголд илрээгүй” гэж арьсаа хамгаалж, бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийсээр ирсэн Монголын төр, ЭМЯ өнөөдөр үнэнд гүйцэгдлээ. ЭМЯ-наас “Энхийг сахиулагчдаас “Омикрон”-ы 12 тохиолдол илэрлээ” гэж албан ёсоор зарлав. Ингэж бичихээр “Омикрон” илрэх эсэх цаг хугацааны асуудал байсан. Үнэнд гүйцэгдээд байх юу байх вэ” гэж зарим хүн гайхаж магадгүй. Тэгж тодотгосон нь ийм учиртай.

Энхийг сахиулагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд Монголд ирсэн. Тухайн үед “News.mn” зэрэг сайтад “Монголд “Омикрон” бүртгэгдлээ” гэж мэдээлэхэд Засгийн газар, ЭМЯ үгүйсгэж, няцаасан. Үнэндээ нэгэнт яг илэрснийг нь жирийн нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага батлах боломжгүй тул ташаа мэдээлэл тараасан гэгдээд өнгөрсөн.

Зургийн тодорхойлолт алга байна.

Гэтэл “Омикрон Монголд илэрсэн” гэж тухайн үед мэдээлсэн нь үнэн болох нь өнөөдөр тодорхой боллоо. Учир нь энхийг сахиулагчдын шинжилгээний хариуг 17 хоногийн дараа гаргаж, үнэнтэй эвлэрч байгаа нь энэ. Шинжилгээнийх нь хариу эцэслэгдэн гараагүй л байсан болохоос Монголд “Омикрон” аль хэдийнэ ороод ирчихсэн байсан гэсэн үг.

Нөгөө талаар Засгийн газраас дөрөвдүгээр тунгаа хийлгэхийг иргэдэд гэнэт уриалах болсон. Энэ нь "Омикрон"-ы халдвар Монголд илэрснийг мэдээд, урьдаас бэлтгэж байж гэсэн хардлага төрүүлж буй.

Засгийн газар, ЭМЯ “Омикрон” илрүүлэх гэсээр байтал 17 хоночихсон. Энэ хугацаанд юу эс болсон нь тодорхой. Хэдийгээр энхийг сахиулагчдыг Монголд ирэнгүүт нь тусгаарласан ч хэчнээн хүнд халдаж, тарсныг таах аргагүй. Нөгөө талаар Засгийн газар, ЭМЯ хэвлэл мэдээллийн хэрэгслээс дор байгааг “Чааваас даа” гэхээс өөр яалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-07 12:46

Огцорвол таарна ажилаа яаж хийж бга нь одоо ингээд л харагдаж бна 12 ч биш бхдаа

зочин
зочин
2022-01-07 13:27
Reply to  Зочин

тэгээд танар шиг батлагдаагүй мэдээлэл цацаад сууж байдаг төр гэж юу байхав

Зочин
Зочин
2022-01-07 12:47

Эмя огцор

Зочин
Зочин
2022-01-07 12:59

Одоо хугацаа нь дууссан вакцин сан�##� болгож эхэлсэн.

Зочин
Зочин
2022-01-07 13:23

Зүгээр л чадахгүй байгаа чадаж байгаагаа хэлээд явб�##� л зүгээр байт�##� омикрон орж ирээгүй гэж хуцах нь өөрсөд лай болоод байгаагаа ойлгож ажиллаачээ

зочин
зочин
2022-01-07 13:26

Засс тэгээд танар шиг батлагдаагүй мэдээлэл цацаад сууж байдаг төр гэж юу байхав

Зочин
Зочин
2022-01-07 23:45
Reply to  зочин

�######� �########� минь

Зочин
Зочин
2022-01-07 13:28

Огцорвол таарна ажилаа яаж хийж бга нь одоо ингээд л харагдаж бна 12 ч биш бхдаа

Зочин
Зочин
2022-01-07 14:05

Ханиад төдийг л короно гээд бга бхаа вакцин гж нийтээр нь хавтгайрууллаа

Зочин
Зочин
2022-01-07 15:14

Ene turiin baiguullagiinhan dandaa arisaa hamgaalsan zuil hiine deer ni ajilaa sain hiideg ni howor ajil hiisen ner zuuj hii tsalin iddeg umnuud ih bh um daa.

Zochin
Zochin
2022-01-09 09:39

Tegeed jiriin haniad shig ym bol ter "HOR" iig hiilgeed eruul mendee horloj shineer ovchintei boloh hereg yun? Medehguid mergen tsoohor gegcheer "hereenuudiinhee holiig holdoogood" yahnav dee!. Ydarsan irgediin bizness haagdah geed hol horihgui bgaa ym bishshdee Deedsuudiin oorsdiinh ni ORLOGO muudah geed bgaa bolohoor l arga hemjee avahgui bgaa ni Tuiliin unen bolgoo

Зочин
Зочин
2022-01-09 14:13

Муу нуухаар сайн илчил гэдэг юм. Энхболд сайд асуудлыг нууна гэдэг нь ард түмнээ эрсдэлд оруулж �##�даа хийсэн гэж үзэх ёстой. Толгойгоо бөхийлгөж уучл�##� хүсээд огцор.

Холбоотой мэдээ

Back to top button