Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Умард Солонгос 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцохоос татгалзав

БНАСАУ дайсагнасан үзэл болон цар тахлын улмаас 2022 оны хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар  Олимпын хороо, БНАСАУ-ын Биеийн тамир, спортын яамнаас өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хороонд илгээсэн захидалд дурджээ.

Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг “Бид дайсагнагч хүчний үйл ажиллагаа болон дэлхий даяар тархсан цар тахлын улмаас Олимпын наадамд оролцох боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Мөн захидалдаа, Пхеньян “Хятад нөхдийнхөө Олимпын наадмыг сүр жавхлантай, гайхамшигт зохион байгуулах ажлыг бүрэн дэмжиж байна” гэж онцлон тэмдэглээд, мөн “БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Хятадын Коммунист Намын эргэн тойронд учирч буй бүх төрлийн саад бэрхшээлийг үл харгалзан Олимпыг  амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-22-ны хооронд, харин Паралимпын наадам нь гуравдугаар сарын 4-13-ны хооронд болно.

Шинжаан-Уйгуруудыг Хятадын эрх баригчид дарангуйлснаас болж улс төрийн шалтгаанаар Бээжингийн олимпынг бойкотлохоо зарласан хэд хэдэн улс орон дипломат төлөөлөгчдийг илгээхгүй гэх шийдвэр гаргасан.

Энэ удаад Канад улс Бээжингийн өвлийн олимпыг бойкотлосон дөрөв дэх орон болов. Өмнө нь Австрали, Их Британи, АНУ, Шинэ Зеланд улс дипломатуудаа наадамд явуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэсэн ч, Канад төлөөлөгчдөө илгээхгүй байх шийдвэрийг улс төрийн бойкотоор бус, харин коронавирусийн цар тахал өвчинтэй холбон тайлбарласан байна.

(Эх сурвалж: СВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2022-01-07 19:07

Өлсгөлөнд нэрвэгдээд хөл дээрээ тогтож чадахгүй тура�##�д орсон тамирчинтай улс яаж олимпид оролцох вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button