Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машинаа асаахаар халааж байхдаа гал алдаж шатаажээ

2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар сумын Ганзам долдугаар баг нэгдүгээр хэсэг Дэлгэрэх зочид буудлын урд талд Уаз фургон автомашин шатсан дуудлагаар тус газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн долоон алба хаагч, нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан.

Шалтгаан нөхцөлийг тодруулахад машинаа ажиллуулахаар галлан халааж байхдаа гал алдсанаас болсон байна. Иймд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хөдөө гадаа аль ч тохиолдолд машин техник асааж ажиллуулах, гэрийн галлагаа хийх зэрэгт сонор сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлыг бүрэн хангахыг анхааруулж байна.

Иргэн та анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хаха
хаха
2022-01-08 17:44

ОРОС МАШИН АВСАН НЬ ТОМ АЛДАА БОЛЖ ДЭЭ ХАХА

зочин
зочин
2022-01-08 22:17

Сүхбаатар сум гэж хаана байдгийг ядаж тодорхой биччихэж болно доо

Холбоотой мэдээ

Back to top button