
Нэгдүгээр сарын 8-ны бямба гарагт ОХУ-ын “Russia Today” /RT/ телевизийн сувгийн чөлөөт сурвалжлагч Станислав Обищенког Казахстанд саатуулжээ. Холбогдох мэдэгдлийг “RT Telegram” суваг нийтэлжээ. Үүний зэрэгцээ болсон явдлын дэлгэрэнгүй мэдээлэл, ямар шалтгаанаар цагдан хорьсон талаар мэдээлэл өгөөгүй байна.
Телеграм сувгийн “WarGonzo” нэвтрүүлгийнхэн Алма-Ата хотод мөн цэргийн сурвалжлагч, оператор гээд хоёр хүнийг Казахстаны цэргийнхэн албадан баривчилсан гэдгийг онцлов.
Үйл явдлыг эргэн сануулахад, нэгдүгээр сарын 2-ноос эхлэн Казахстанд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Жагсагчид шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан ч удалгүй үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан.
Нөхцөл байдал хяналтаас гарч, нэгдүгээр сарын 5-нд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад онц байдал зарлаж, үймээн самуун алан хядагчдын аюул заналхийлэлд өртлөө, үүнийг даван туулахад ХАБГБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарт хандаж, тусламж хүссэн юм.
(Эх сурвалж: RT Telegram)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.