ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстан: Цэргийн гурван онгоц ОХУ-ын иргэдийг Алма-Атагаас Москва руу нүүлгэн шилжүүлэв

Өнөөдөр /2022.01.09/ ОХУ-ын цэргийн гурван нисэх онгоц Алма-Ата хотоос оросын хэдэн зуун иргэнийг нүүлгэн шилжүүлнэ хэмээн Казахстан дахь ХАБГБ-ын энхийг сахиулах албанаас мэдээлэв.

Албаны мэдээлснээр, онгоцнууд Москва хотын ойролцоох “Чкаловский” цэргийн нисэх буудалд газардах юм байна.

Үүний зэрэгцээ, ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өөрийн “Телеграм” сувагтаа нүүлгэн шилжүүлэх онгоцонд суух хүсэлтэй 1,600 орчим иргэн бүртгүүлсэн хэмээн мэдэгдлээ.  

Алма-Ата дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын консул-зөвлөх Владимир Малышев хэлэхдээ, одоогийн байдлаар нүүлгэн шилжүүлэх онгоцоор 614 иргэнийг Казахстаны Алма-Атагийн нисэх онгоцны буудлаас “Чкаловский”-н нисэх онгоцны буудал руу илгээжээ.

“Тэдгээр иргэдийн дунд ОХУ-ын иргэд, мөн Казахстаны иргэд байсан аж. Казахстаны иргэд гэдэг нь ОХУ-д оршин суух зөвшөөрөлтэй, эсхүл Оросын их дээд сургуульд суралцаж буй оюутнууд, мөн тэдний гэр бүлийн гишүүд юм байна.

Мөн өнөөдөр бид Беларусийн хэд хэдэн иргэнийг тус онгоцоор авч явсан” хэмээн Малышев хэлэв.

“Одоогийн байдлаар найм дахь онгоцыг бэлтгэж байна. Бид нийтдээ 1.5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа байнга хийгдэж байгаа бөгөөд онгоцууд дүүрэн хүнтэй нисэцгээж байна” хэмээн нэмж онцлов.

“Нүүлгэн шилжүүлж буй тэдгээр хүмүүсийг хоол хүнс, ус гэх зэрэг хэрэгцээтэй бүх зүйлсээр бүрэн хангасан Алма-Атагийн нисэх онгоцны буудлынханд талархал илэрхийлэв.

Эдгээр онгоцууд Казахстанаас ОХУ-ын 300 хүртэлх иргэнийг авч нүүлгэн шилжүүлэхээр болсон гэдэг нь ням гарагийн үүрээр тодорхой болсон аж.  

Нэгдүгээр сарын 8-нд ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яамнаас оросын цэргийн нисэх онгоц аялал жуулчлалаар Казахстанд ирсэн 25 орос иргэнийг Казахстанаас Москва руу нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээлсэн. Мөн өмнөх өдөр оросын Батлан ​​Хамгаалах Яамнаас оросын шүхэрчид Алма-Атагийн нисэх онгоцны буудалд бүрэн хяналт тогтоосон гэж мэдээлсэн юм.

ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яам 70 гаруй “Ил-76” онгоц, таван “Ан-124” онгоц бүхий аврах багийг бүрдүүлээд байгаа аж. Тэд ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний оросын анги нэгтгэлүүдийг Казахстан руу өдөр шөнөгүй шилжүүлсээр байгаа юм.  

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button