Нийгмийн

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын талаар хүн бүр мэдэхгүй 14 зүйл

Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт баригдсан дүүргийн нэгдсэн эмнэлэг. 

A ба Б блок, техникийн барилга гэсэн 3 үндсэн блокоос бүрдэх, 4 давхар барилга. Төмөр бетон бүтээцтэй, 400 мм-ийн хөнгөн блокон дүүргэгч ханатай, 150мм полистирол хавтангийн тусгаарлагч дулаалгатай, гадна фасад, барилгын дотор интерьер дезайн болон төлөвлөлт нь олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан, нийт 17,000 м2 талбайтай, түүний 3126м2 талбай нь ногоон байгууламж бөгөөд 250 орны хүчин чадалтай хэвтэн эмчлүүлэх хэсэгтэй тус эмнэлгийг Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 4+ төслийн хүрээнд барьсан юм. Уншигч танд тус эмнэлгийн 14 онцлогыг танилцуулъя. 

НЭГ: Олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан анхны дүүргийн нэгдсэн эмнэлэг

СХДНЭ шиг хэмжээний барилга, талбай, тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй эмнэлэг Монгол улсад 1982 оноос хойш баригдаж байгаагүй.

ХОЁР: Галын аюулаас бүрэн хамгаалагдсан барилга

Галын хамгаалалтын инженерийн системийг олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлж хийсэн. Эмнэлгийн барилгын блокоос блок руу, давхараас давхар руу, өрөөнөөс өрөө рүү гал дамжихгүй байлгах галын автомат хаалт, хөшиг, хавтангуудтай. Бохирын шугам, хуванцар хоолой, цахилгааны болон холбооны кабелууд гэх мэт инженерийн дэд бүтэц, хамар хана, давхар хоорондын хучилт зэргийг галд тэсвэртэй, тусгаарлах материалаар бүрсэн.

ГУРАВ: Барилгын удирдлагын нэгдсэн системтэй эмнэлэг

Өвчтөнүүдийн өрөө тасалгааны салхивч, агааржуулалт, хүчилтөрөгч, гэрэл, дулаан, зарлан мэдээлэх, сувилагч дуудах, галын аюулгүй байдлын гэх мэт эмнэлгийн барилгад ажиллаж, ашиглаж байгаа 12 төрлийн системүүдийг автоматаар удирдах Барилгын удирдлагын нэгдсэн системтэй. Энэ нь цахилгаан, ус, хүчилтөрөгчийн хангамж тасалдахад автоматаар нөөцийн хангамжийн систем рүү шилжүүлэх, барилгын шугам хоолойд гарсан гэмтлийг цаг алдалгүй илрүүлж, мэдээлэл өгөх, засвар үйлчилгээ хийх болонэмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, өвчтөнд үзүүлэх оношилгоо, эмчилгээг тасалдуулахгүй байх боломжоор хангадаг ухаалаг систем юм. 

ДӨРӨВ: Эмнэлгийн хана, шал, тааз

Эмнэлгийн ханыг 3000 удаагийн угаалтыг тэсвэрлэх чадвартай, бактери үрждэггүй будгаар будсан бөгөөд рентген туяаны хамгаалалттай тусгай зориулалтын хамгаалалтын хавтан ашигласан. Эмнэлгийн шалыг цахилгаанждаггүй, бактери үрждэггүй хулдаасаар бүрсэн. Эмнэлгийн тааз нь галд шатдаггүйн дээр бактери үрждэггүй материалтай.

ТАВ: Эмнэлгийн салхивч, агааржуулалтын систем

Эмнэлгээс гадагшилж буй бохир агаар ба гаднаас орж буй цэвэр агаартай холилдохгүй. Ингэснээр үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудад халдвар дамжихаас сэргийлсэн орчин бүрдсэн. Мөн соруулж буй агаарын дулааныг дахин ашиглах эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй. 

ЗУРГАА: Эмнэлгийн хөргөлтийн систем

СХДНЭ-т суурилуулсан системийг зочид буудлуудад түгээмэл хэрэглэсэн байдаг. Зун, намрын халуун өдрүүдэд өрөөний цонхыг онгойлгохгүйгээр эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, тохиромжтой температурыг тохируулах, хадгалах боломжтой.

ДОЛОО: Эдэлгээ урт, ашиглалттай дээвэр

ХБНГУ-д технологийн дагуу үйлдвэрлэсэн, цавуугаар наадаг, хэт хүйтэн температурт тэсвэртэй, 30-40 жилийн баталгаат хугацаатай, мембран материалаар дээврийн бүх талбайг бүрсэн. Мөн эмнэлгийн дээврийг тохижуулсанаар үйлчлүүлэгч урт зам туулж, дээд давхаруудаас доошоо бууж, бусадтай хавьталгүйгээр амарч, салхилах боломжтой.

НАЙМ: Хүчилтөрөгч бүхий хийн систем

Хэвтэн эмчлүүлэгч бүрийн орны дээд талд хүчилтөрөгч бүхий хийн төхөөрөмжийг суурилуулсан. СХДНЭ нь хүчилтөрөгчийн системээр тоноглогдсон 250 ортой Монголын анхны  дүүргийн нэгдсэн эмнэлэг.

ЕС: Үйлчлүүлэгчдийн ая тух

Эмчлүүлэгчдийн өрөө бүрт ариун цэврийн өрөөтэй, сувилагч дуудах системыг ор болон ариун цэврийн өрөөний суултуурын дэргэд суурилуулсан.

АРАВ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эмнэлэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автозогсоол, тэргэнцэр чөлөөтэй явах налуу хашлага, босгогүй гадна болон дотор хаалга, товгор хөтөчтэй зам, ариун цэврийн өрөө, тэргэнцэртэй хүмүүст тохирох стандартад байрласан гэрлийн унтраалга, цахилгаан шатны товчлуур, хана дагасан бариулыг давхар бүрийн хананд суурилуулсан. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн үзлэгийн орны өндрийг тэргэнцэрийн түвшинд тохируулах боломжтой.

АРВАН НЭГ: Туяаны хамгаалалт

Эмнэлгийн дүрс оношлогоо, хагалгааны өрөөнүүд бүгд рентген туяаны хамгаалалтттай.

АРВАН ХОЁР: Авто зогсоол, орц гарц

Авто зам: 2 талаараа гэрэлтүүлэг бүхий 760 метр урт, зорчих хэсгийн өргөн  4-8 метр, Бетонон гүүр: 32 метр урт, 8 метрийн өргөнтэй төмөр, явган хүний зам зам: гүүрийн 2 талаар 1,5 метрийн өргөнтэй, гэрэлтүүлэг бүхий автозогсоол: 130 мерийн урттай 28 мерийн өргөнтэй, 7 байршилд ус зайлуулах байгууламжтай 100 автомашины зогсоол нийт 200 автомашины зогсоол, 2 талаас орох орц, гарцтай.

АРВАН ГУРАВ: Цахилгааны нөөц эх үүсвэр

Эмнэлэгт тог тасарвал 5-8 секундын дараа эмнэлгийн шаардлагатай хэсгүүдийг цахилгаанаар хангах 750 кВт -ийн хүчин чадалтай, 500 литрийн түлшний савтай, цагт 80-100 литр түлш зарцуулдаг дизель генератортой. Мөн нарны эрчим хүчийг ашиглан гадна гэрэлтүүлэг болон зарим бага чадлын тоног төхөөрөмжүүдийг цахилгаанаар хангадаг нарны эрчим хүчний станц нь 36 Вт-ын чадалтай 76 ширхэг нарны панелитай бөгөөд сард 1200-1800 кВт цахилгааныг үйлдвэрлэдэг.

АРВАН ДӨРӨВ: Усан хангамж

Ус тасарсан үед эмнэлгийн 7 хоногийн хэрэгцээг хангах хүчин чадалтай, 150 тоннын багтаажтай ус нөөцлөх савтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 10:29

ene yamar goy emneleg ve hunii tuluu hiisen goy ajil baina

Зочин
Зочин
2022-01-10 10:30

monggold emneleg shig heregtei yum odo alga daa omnicron ntr geed

Зочин
Зочин
2022-01-10 10:30

songinohairhanchuud maani ingeed goy emnelegtei bolj baigam baina daa ashgude

Зочин
Зочин
2022-01-10 12:44

Бид сайндаа ч биш л дээ. Азийн Хөгжлийн банкны асар их хөрөнгөөр баригдсан. Эмнэлгийн дарга нар нь нэлээд цавчаа хийсэн байх. Баахан жиптэй давхиад байдаг юм. Аудит оруулах л хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button