УЛС ТӨР

АН-ын бүлгийг төлөөлж, ганцаараа хуралддаг болсон Д.Ганбат

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Гэтэл АН-ын бүлгийн гишүүд гарч ирж мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ “УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд саад бэрхшээл байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас Д.Ганбатыг бүлгийн даргаас сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. УИХ-ын тухай хуулийн хүрээнд УИХ-ын дарга бол УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг хэвийн байдлаар хангах хуулиар олгогдсон эрхтэй албан тушаалтан.

Намын асуудал шийдэгдэхийг хүлээж, удаан хугацаанд харлаа. Өнгөрсөн долоо хоногт  УИХ-ын даргад дахин шаардлага тавьсан. Гэтэл шаардплага маань биелсэнгүй. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн УИХ-ын даргад дахин шаардлага хүргүүлнэ” гэлээ.

Гэтэл нөгөө талд бүлгийн даргаас огцорсон гэх Д.Ганбат бүлгийн гишүүдгүйгээр  ганцаараа хуралдсан асуудлаараа АН-ын бүлгийг төлөөлж мэдээлэл хийв. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, АН-ын ТНБД Ч.Өнөрбаяр нарыг өөртөө нэгтгэжээ. Тэд Засгийн  газрыг баахан шүүмжилж мэдээлэл хийв.

Ийнхүү гурван даргатай болсон АН одоо УИХ-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, Д.Ганбат УИХ-ын гишүүн биш хэсэг нөхөдтэй хуралдсанаа намын бүлгийн хурал хэмээн андуурч, тус намын нөхцөл байдал улам хүндэрсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 11:55

багийн ажил өгхөөр ганцаараа хийдэг хүүхэд шиг л хөөрхий дөө

Зочин
Зочин
2022-01-10 11:58

Авилгaл гэдэг ийм л муухай. АН авилгaлд идэгдсэнээс болж өнөөдөр гaлзyy солиотой хүмүүсийн цуглуулга болсон. Зарим нь ганцаараа хурaл хийж байна ч гэх шиг. Зарим нь хүүтэйгээ хулгай хийгээд шоронд ч орж байх шиг. Зарим нь эрэгтэй хүнийг xүчиндэж ч байх шиг.

Зочин
Зочин
2022-01-10 12:07

вуадаг сууж байгааг нь хараад байгаарай

зочин..
зочин..
2022-01-10 12:22

УИХ дахь АН-н бүлгийг даргагүй,будилаантай байлгах сонирхол Занданшатарт болон МАН-ынханд байгаа.

Зочин
Зочин
2022-01-10 14:35

АН ыг харахаар хэдэн хүүхэд учраа байгаа юм шиг харагддаг хөөрхий дээ яамааар ч юм вэ дээ

Зочин
Зочин
2022-01-10 15:38

Бүүр нэг хийх юмаа олж ядсан б�##�ай нам одоо больвол таарна

Зочин
Зочин
2022-01-10 15:39

Ene bayanhongor aimag humuus ne notoi n gartsaagui yum bna daa

Холбоотой мэдээ

Back to top button