Нийгмийн

Сураггүй алга болсон иргэний цогцсыг хадан хавцлаас олжээ

Наймдугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гичгэнэ Хөх-Оруулга гэдэг газар загасчлахаар очсон иргэн сураггүй алга болсон байдаг. Тодруулбал, Улаанбаатар хотоос тус газарт дөрвөн иргэн загасчлах зорилгоор очсон ч тухайн өдрийн 19:00 цагийн орчимд 46 настай Э алга болсон тухай хамт явж байсан гурван иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу Тариат сумын Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь есдүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Ингэснээр онцгой байдлын албаны зургаан алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус өдрийн 15:10 цагт Хөх-Оруулга гэх хадан хавцлаас иргэн Э-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button