Нийгмийн

43 адуу хулгайлсан этгээдийг хорих шаардлагагүй гэж үзжээ

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 3-нд иргэн “Э” цагдаагийн байгууллагад “Говь-Алтай аймаг Дэлгэр сум Хонгор толгойн урд Мухарын худаг гэх газраас 24 тооны адуугаа есдүгээр сарын эхээр алдсан” гэх гомдлыг бичгээр гаргажээ.

Тухайн гомдлын дагуу аймгийн цагдаагийн газраас материалжуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна. Хэрэг мөрдөн шалгалтын явцад тухайн иргэн дахиад 19 тооны адуугаа алдсан бөгөөд цагдаад мэдэгдээгүй аж.

Улмаар арванхоёрдугаар сарын 13-ны өдөр “Баянхонгор аймгийн Буу цагаан сумд манай адуутай ижил адуу байна гэнэ. Шалгуулах гэсэн юм" хэмээн цагдаагийн байгууллагад утсаар ханджээ.

Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэж адуу зарах гэж байсан “Н” гэгчийг саатуулан аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарган ажиллажээ. Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат “Н” гэгч нь 14 тооны адуу Бууцагаан сумын ченжид зарах гэж байсан байна. Мөн дутсан таван адууны хоёрыг махалж зарсныг тогтоон, хэргийн газраас арьс, толгой, шийрийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Уг этгээдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн “Ө” гэгчийг арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс саатуулсан байна. Олон нийтийн сүлжээнд тавьснаар хохирогчийн яриад буй сумаас хоёр хүн гаргаж өгсөн гэх үйлдэл тогтоогдоогүй. Прокурорт хорих талаар санал хүргүүлэхэд хэргээ өөрсдөө хүлээсэн, дуудсан цагт хүрэлцэн ирж байх тул хорих шаардлагагүй гэж үзжээ.

Сэжигтэй этгээд нар шалгалтын явцад мөрдөгчийн дуудсан цагт өдөр бүр ирж шалгуулан, оргон зайлсан асуудал гаргаагүйд саатуулаагүй хэмээн хохирогчид тайлбарлажэа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 09:40

хулгайчдыг давраах хэрэггүй, олон түмэнд жигшүүлж шийтгэх ёстой.

Зочин
Зочин
2022-01-11 09:40

хайран м####

Зочин
Зочин
2022-01-11 09:40

Niileel shaaj bsan yum bga bz

Зочин
Зочин
2022-01-11 09:41

Horih shaardalgvi ym bol ene hvnii ###iig zaawal tulvvleh shaardalagti arga hemjee awahgvi naad hulgaich chin bvr gaarch ugnu shdee

Зочин
Зочин
2022-01-11 10:24

Horih shaardalgvi ym bol ene hvnii ###iig zaawal tulvvleh shaardalagti arga hemjee awahgvi naad hulgaich chin bvr gaarch ugnu shdee

Зочин
Зочин
2022-01-11 13:22

хялбаршуулсан хууль үйлчилэх байлгүйдээ хэдэн тооны м#### байтугай хэдэн тэр бумын авилга хулгай луйварын хэргийг тэгээд цайруулдаг хууль шүүх прокурортой улс шүү дээ

Narantsetseg
Narantsetseg
2022-01-17 10:38

Hvnii buyant ### svrgiig buzar muu vildeleer tamlaj baigaa hulgaichiig hezee ch bvv zvgeer orhi .
Huuliiin zaaltaaa oorchileooo.
Hulgaichid tsaaziin yl ogdog baiyldaa.

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x