НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Охидын биеийг үнэлүүлж байсан гурван иргэний нэг нь ЭМЭГТЭЙ ХҮН

Өсвөр насны охидын биеийг хүчээр үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, иргэн Н нь ар гэрийн хараа хяналт сул, 14-16 насны охидтой цахимаар танилцаж, улмаар барьцаалан хүчээр биеийг нь үнэлүүлдэг байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.

"Эх сурвалжийн хэлж буйгаар биеэ үнэлэлт зохион байгуулж байсан газарт дөрвөн эмэгтэй байснаас нэг нь нас биед хүрсэн, гурав нь өсвөр насны хүүхэд байсан байна. Харин охидын биеийг үнэлүүлж байсан гэх гурван иргэний нэг нь эмэгтэй хүн байсан гэв.

Улмаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хохирогч нарыг орогнуулж байсан газраас сэжигтэй этгээдүүдийг өчигдөр /2021.01.11/ дайчлан баривчилжээ. Сэжигтэн этгээдүүд өнгөрөгч гуравдугаар сараас хойш ийн охидыг биеийг үнэлүүлдэг байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 13:26

nnowshnuud ymaaa

Эгэл
Эгэл
2022-01-12 14:25

Төр төмөр нүүрээ харуул новшнуудад

Зочин
Зочин
2022-01-12 16:24

бузар булай нийгэм юмаа

Зочин
Зочин
2022-01-12 18:01

Эмэгтэй хүн л биеэ үнэлэх гэмт хэргийг гардан зохион байгуулж чадна 2эрэгтэйн зүгээр харг�##�загч мэдээж зохион байгуулсан хүүхэн ялгүй л үлдэх бх

Холбоотой мэдээ

Back to top button