ДЭЛХИЙНИЙГЭМ

“Вакцинд донтогч” эр коронавирусийн 12 тун вакцин хийлгэжээ

Энэтхэгийн оршин суугч, 84 настай Брахмдев Мандал жил гаруйн хугацаанд хууль бусаар коронавирусийн эсрэг маш олон вакцин хийлгэсэн байна. Тэрбээр нийтдээ 12 тун вакцин хийлгэсэн аж. Олон удаа вакцин  хийлгэснээр өмнөхөөсөө илүү хүчтэй болсон гэж ярив.

Анхны вакцинаа хийлгэсэн цагаасаа хойш ямар ч төрлийн ханиад тусаагүй гэнэ. Нэмж сонирхуулахад, тэрбээр үе мөчний өвдөлтийг нь мэдэгдэхүйц хэмжээгээр намжаахад коронавирусийн эсрэг вакцин тусалсан гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлэв.

Брахмдев Мандал олон вакцины тунг найз нөхөд, танилынхаа бичиг баримтыг ашиглан хийлгүүлсэн байна. Гэсэн ч, ихэнх тохиолдолд өөрийн биеийн байцаалтыг ашигладаг байжээ.

“Вакцинд донтогч” гэгдэх болсон түүнийг цагдаа нар вакцинаас гадна өөр гэмт хэрэгт буруутгаж магадгүй байгаа гэнэ. Учир нь, түүнийг төрийн зарлигийг үл тоомсорлож, залилан мэхлэх үйл ажиллагаанд оролцож, бусдын бичиг баримтыг ашиглан, хууран мэхэлсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Дээрх хууль бус үйлдлийнх нь төлөө түүнд арав жил хүртэлх хорих ял оноож магадгүй байна. Гэсэн ч, шүүх түүнд өндөр насыг нь харгалзан үзэж, торгуулийн дээд хэмжээг ногдуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудад иргэд хоёр удаа вакцин хийлгэснээр вакцины бүрэн тунд хамрагдсанд тооцдог. Австри улсад эмч нар өөрсдийгөө хамгаалахын тулд дөрөв дэх вакцин хийлгэхийг зөвшөөрсөн. Турк улсад харин вакцины таван тун хийлгэхийг зөвшөөрсөн юм.

Аль ч улсад эрүүл мэндийн байгууллагууд нэг дор ойр ойрхон 12 удаа вакцин хийлгэхийг огт зөвлөдөггүй.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button