ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхий даяар “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол 317 саяас давжээ

Дэлхийд болж буй томоохон үйл явдлуудын статистикийн чиглэлээр мэргэшсэн “Worldometer”-ийн мэдээлснээр, пүрэв гараг /2022.01.13/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 317,700,427 болжээ.

Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,531,439 хүн нас бараад байна.  

“КОВИД-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсон хэвээр байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж байгаа ба тус улсад 64,359,409 хүн “КОВИД-19”-ийн халдвар авч, 866,891 хүн халдварын улмаас нас баржээ.

Энэтхэг улс халдвар авсан хүний ​​тоогоор хоёрдугаарт орж, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 36,317,927 болж, тус улсад вирусийн халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 485,035-д хүрчээ.

“КОВИД-19”-ийн халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт Бразил улс орж, 22,718,606 хүн халдвар авснаас 620,507 хүн нас барсан байна.

“Worldometer”-ийн мэдээлснээр, дэлхийн хүн амын нэг саяд ногдох нас баралтын төвшин пүрэв гарагийн өглөөний байдлаар 709,6 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,596, Энэтхэгт 346, Бразилд 2,887 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button