УЛС ТӨР

Н.Тавинбэх: Шахмал түлшний чанарыг гадаадын лаборатори руу илгээн, шинжлүүлнэ

Өнөө жил утаа их байна, энэ нь шахмал түлштэй холбоотой гэх шүүмжлэл гараад байгаа билээ. Харьяа яам, холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл өнөөдөр шахмал түлшний цэгүүд, айлуудаар явж, нөхцөл байдалтай танилцсан.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Улаанбаатар хотын утааны голомт болоод буй газруудад дрон нисгэн, утаа үүсгэж буй айлуудыг шалгана” гэж мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ жил утаа нэмэгдсэн нь хэн ч харахад тодорхой байгаа. Утаа нэмэгдсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Шахмал түлшний чанар муу байна гэж иргэд шүүмжилж буй. Сайжруулсан шахмал түлшний чанар Монгол Улсын стандартыг хангаж байгаа эсэхийг өнөөдөр эрх бүхий лабораторууд бүгд туршилтын дүнгээрээ баталгаажуулсан. Үүнээс өөрөөр бидэнд сайжруулсан шахмал түлшний чанарыг тодорхойлох боломж бидэнд алга. Тиймээс гадаад улсын лабораторид өгч шинжлүүлнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.Ариунаа.
Зочин.Ариунаа.
1 сар 13, 2022 22:45

Шахм�##� түлшээ болиод нүүрсээ түлүүлээчээ.юун утааг багасгах вэ..бөөн хорт хий илүү хор хөнөөлтэй юм болоод бнашдээ.Дээр нь утааг бууруулах зард�##� чинь жил бүр нэг станц барих шахуу өртөг.Болъёо.

Холбоотой мэдээ

Back to top button