Нийгмийн

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд автсан иргэн бүрд 15.1 сая төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар мэдээлэл өглөө.  

Н.Тавинбэх "Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөд 271 өрхийн 1210 иргэн автаж байгаа. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар хохирлыг барагдуулахдаа зөвхөн үндсэн хөрөнгөд нөхөн олговор олгож байгаа. Энэ нь хөдөө амьдарч байгаа малчдад тохирохгүй байгаа. Малчдын хувьд газар мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа тул үндсэн хөрөнгө багатай юм байна. Тиймээс нөхөн олговор нь үнэхээр шинээр ажил амьдралаа эхлэхэд хангалтгүй гэж үзсэн тул биет бус нөлөөллийн нөхөн олговрыг олгох санал гаргасныг Засгийн газар дэмжсэн. Энэ дагуу нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар олгох буюу нэг хүнд 15.1 сая төгрөг оногдож байгаа" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button