Нийгмийн

“Ороолт түллээ” буюу буруу бүхэн иргэдийн буруу

“Би буруугүй”. Ер нь ямар нэгэн асуудал дэгдэхэд, алдаа гарахад буруутан олдохоо байсан, өнөө цагт. Ялангуяа төр засагт. “Сайжруулсан түлш их түлснээс утаа ихэссэн” гээд хээвнэг ярьж суугаа хүмүүстэй одоо юу ярих вэ дээ. Олонх асуудлын буруутан нь жирийн иргэд болоод өнгөрдөг.

Өнөө жил утаа өмнөхөөсөө илт ихэссэн нь хэн ч харахад ойлгомжтой байгаа. “Ийм зүйлээс болж утаа нэмэгдлээ. Бидний, миний буруу” гээд буруугаа хүлээчих ухамсартай хүн төрд алга. Утааг ард түмэнд тохох, арьсаа хамгаалж үлдэх гээд үгүй мөн үйлээ үзэж байна аа. Сүүлдээ утаа их гарч буй айлуудыг дроноор шалгана ч гэх шиг. Одоо яндангаас нь утаа гарчих вий, дрондуулаад шийтгүүлэх вий гэсэндээ гал түлэхгүй суухаас өөр сонголт ядарсан иргэдэд үлдэхгүй нь.

Харьяа яам, Тамгын газрынхан гэнэт амь орсон юм шиг өчигдөр баахан явлаа. Сайжруулсан түлшний цэгүүдтэй танилцан, зарим айлаар оров. “Утаа сайжруулсан түлшнээс болж нэмэгдээгүй” гэсэн санааг сав л хийвэл цухалзуулж, аль болох иргэд рүү, түлж буй зүйлсэд нь наахыг оролдоно.

Улаанбаатарын иргэд ухамсартай байгаа, хэрэглэ гэж мундагдсан сайжруулсан түлшийг түлээд байхад л буруутан болоод байгаа нь хачирхалтай. Тэгээд бүр улаан цагаандаа гарч байх шиг. Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагуудын дарга нар нэг их утаа шалгаж яваа нэртэй сүржигнэн, хэвлэл дагуулж байгаад жирийн нэгэн айл руу дайраад орсон бичлэгийг уншигч та магад үзсэн байх. Амьдралаас тасархай, гэр хорооллын амьдрал ямрыг, өнөө, маргаашийн талх, түлшний мөнгөө яаж олох вэ гэж явахын зовлонг мэдэхгүй хурган дарга нар ёстой нэг томорч байна аа. “Яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна. Чи сайжруулсан түлш авч чадаж байгаа юу. Гэрийн чинь яндангаар яагаад хар утаа гараад байгаа юм бэ” гээд мөн ч бааварлаж байна.

 “Толгой шийр чанах гэсэн чинь шахмал түлш асдаггүй. Модны мөнгөгүй тул ороолтоо хийчихсэн юм” гэхэд “Бид хяналт шалгалт хийгээд илрүүллээ. Та яаж байгаа юм бэ” гээд нэг их том хэрэг илрүүлсэн аятай даналзав. Үүний сацуу хамт очсон сэтгүүлч нь “Энэ айл утаа гаргаж, зөрчил гаргаад байна” гээд л шууд дамжуулж, үнэнхүү цаг үеийн, нотой, ноцтой мэдээ олсон аятай сүржигнэлээ.

Үнэндээ монголчуудын амьдрал хүнд байгаа. Өнөөдрийн түлш, маргаашийн талхны мөнгөө яая гэж яваа иргэн олон. Даарахын эрхэнд аргагүйдсэндээ ороолтоо түлж байгаа айл захаас авхуулаад олон. Иргэдийн амьдралыг ойлгож, дэмжих атал хотын утааг гэсэн үнэлгээ авах, тэгж харагдуулах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хүний эрхийг уландаа гишгэх эрх хэнд ч байхгүй. “Хот утаагүй боллоо” гээд баавар зарлах нь чухал уу, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрал, эрх чөлөө чухал уу. Дрон ярьж, үлгэрийн, амьдралаас тасархай зүйл сэдэж суухаар иргэдийнхээ амьдрал руу өнгийгөөд нэг хараасай.

Тэгж л их утааны “буруутан”-г хайгаад, олох гээд ядаж байгаа юм бол нийслэлд хаа сайгүй байгаа том, том хаусууд үйлдвэрүүд, үйлчилгээний газрууд, станцуудын утаа, шахмал түлшээ нэг сайн шалгаасай. Үнэндээ тэд чадахгүй, хоншоор нь дутна. Ядарсан арддаа л эр бар.

Ядуу зүдүүгээр нь элэг барьж, “Буруутан” гэж цоллон, царайг ил гаргаж байгаад бичлэгийг нь нийгмийн сүлжээнд, тавлахаасаа өмнө “Хүний эрх зөрчих үү” гээд нэг бодоод үздэг, иргэнээ хайрладаг, иргэндээ ээлтэй байгаасай.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-14 13:36

Утаа их бн гээд сүр болоод байх юм. Мод үнэ ихтэй тул цогон дээрээ нүүрс хийж уугуулж байгаа ядарсан айл их байгаа шүү. Хар утаа гараад байгаа айлд мод авч өгөөч. Нэг шуудай мод 6500 аас 8000 хооронд байгаа энэ жилийн шахм#### түлш ас####т муу байгаа учир нэг шуудай мод 2 хоног гээд бодоход ядарсан нэг нь яаж мод авч чадах юм бэ.

Зочин
Зочин
2022-01-14 13:36

Өөрсдөө улсаа худ####даж идээд гэдэс цатг####ан сайхан иргэд нь ядуу хөлдөж үхэлтэй биш яадаг юм

Зочин
Зочин
2022-01-14 14:33

Ядуу монголын авилгач түшмэд ядарсан зүдэрсэндээ эр бар байх нь үнэн инээдтэй хөөрхийлөлтэйяаа

Зочин
Зочин
2022-01-14 16:02

Тэр айлыг өрөвдчихлөө

del
del
2022-01-14 16:25

ажил амьдр####ын туршлага байхгүй мерит зарчимаар гарч ирээгүй цүнх баригчидаар төр дүүрсэний гай энэ дээ

Хүрэлсүх
Хүрэлсүх
2022-01-14 20:01

Энэ сурв####жлагч ёстой мэдрэл муутай хүүхэн байна энэ ёстой нөгөө орк гэдэг нь байх

Утаажав
Утаажав
2022-01-14 21:52

Зайлаач ээ Орк дарга цүнх баригч ######## долоогч нар. Ядарсан айлд сүрийг үзүүлж байна аа.

Зочин.Ариунаа.
Зочин.Ариунаа.
2022-01-15 21:12

Асуулт асуугаад байгаа хүүхэн ичээсэй.

Зочин
Зочин
2022-01-16 06:29

Ard tumniig denduu doromjilj bna arai arai ene bol jinhen zawharal eronhiilogchiin

Зочин
Зочин
2022-01-16 06:39

Arai arai ard tumenluugee dairsan adgiin albaduud icheesei harun ch uurhaigaasaa olson mongooroo edniig demjih estoi bizdee gadaadiinhand ogdog altaa ard tumendee zoriulah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x