
НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг зохицуулах газраас Афганистаны 11 сая гаруй охид, эмэгтэйчүүдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа талаар мэдээлэв.
Тодруулбал, эн тэргүүнд хоол хүнс, эмнэлгийн тусламж, боловсролын хүртээмж хэрэгтэй байна хэмээн гэж НҮБ онцоллоо.
Түүнчлэн Афганистанд эмэгтэйчүүдийн үндсэн эрх зөрчигдөж байгаад санаа зовниж буйгаа мөн илэрхийлэв.
Афганистанд олон арван эмэгтэйчүүд засгийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөний гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцэн лахгва гараг /2022.01.12/-ийн орой жагссаны дараа НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг зохицуулах газраас ийм мэдэгдэл гаргажээ. Учир нь, “Талибан” хөдөлгөөн афган эмэгтэйчүүдийг олон нийтийн болон улс төрийн амьдралд оролцохыг бодитойгоор хориглосон шийдвэр гаргасан. Энэ нь олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын анхааралд өртөж, шүүмжлүүлж байгаа юм.
Харин “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид НҮБ-ын мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэсэн хариу тайлбар хийв.
“Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш бүх хүмүүс тэгш эрхтэй болсон. Тийм атал Афганистан дахь эмэгтэйчүүдийн байдлын талаар НҮБ-ын гаргасан тайлан бол “худал мэдээлэл” дээр үндэслэсэн” гэж Забихулла Мужахид “Твиттер” хуудсандаа бичжээ.
(Эх сурвалж: Al Jazeera)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол охид эмэгтэйчүүдийн эрх байнга зөрчигдөж байгаа гэж гүрийгээд явдаг хүүхнүүд афганд очиж туршлага судлах хэрэгтэй