ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

"Инстаграм"-д хамгийн олон дагагчтай "хатан"-аар Кайли Женнер тодорлоо

Америкийн алдарт загвар өмсөгч Кайли Женнер “Инстаграм” хуудсандаа 300 сая дагагчтай болсон анхны эмэгтэйгээр тодорлоо. Тэрбээр сүүлийн үед шинэ нийтлэл бараг нийтлэхээ больсон хэдий ч “Инстаграм”-ын хатан хаан цол хүртсэн талаар “Си-Эн-Эн” /CNN/ онцолжээ.

Энэ нь түүний нөхөр реппер дуучин Травис Скоттын концерт дээр болсон эмгэнэлт явдалтай холбоотой гэгдэж байна. Хэрэг явдлыг сануулахад, 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд Травис Скотт Техасын хөгжмийн наадамд оролцсон ба тоглолтын үеэр үзэгчдийн дунд үймээн самууны дэгдэж, улмаар арван хүн нас барж, 17 хүн эмнэлэгт хүргэгдсэн.

Кайли Женнер хуудсаа идэвхтэй хөтөлж, 2018 онд “Инстаграм”-ын хамгийн үнэтэй оддын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. 2019 онд “Форбес” сэтгүүл Кайли Женнерийн хөрөнгийг нэг тэрбум ам.доллараар үнэлж, түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болсон.

Өмнө нь, дагагчдынхаа тоогоороо алдарт дуучин Ариана Гранде 289 сая дагагчтай гэдгээрээ бусдаас ялгарч байв.

Одоогоор “Инстаграм”-д хамгийн олон дагагчтай хүн бол алдарт мэргэжлийн хөлбөмбөгчин Криштиано Роналдо. Түүний дагагчдын тоо 389 сая байгаа юм.

(Эх сурвалж: CNN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button