Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Дани, Голланд Бээжингийн өвлийн олимпыг бойкотлоход нэгдэв

Голланд болон Дани улсын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпыг “дипломатаар бойкотлох” хоригт нэгдэхээр шийдвэр гаргасан талаар Европын хэвлэлүүд баасан гараг /2022.01.14/-т мэдээллээ.

БНХАУ өвлийн олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэр гаргасан учир Голланд улс Засгийн газрын төлөөлөгчдийг олимпын наадамд илгээхгүй юм. Харин тус улс тамирчид болон дасгалжуулагчдын багийг олимпод оролцуулна гэж мэдэгдсэн.

Голланд улсын хувьд АНУ, мөн барууны улс орнуудын нэгэн адил БНХАУ-ын эрх баригчдыг хүний ​​эрхийг ноцтой зөрчиж байгааг нь эсэргүүцэн ийм алхам хийх болсон гэдгээ мэдэгдсэн юм.

Өмнө нь, Бээжингийн өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлох адил  шийдвэрийг АНУ, Япон, Их Британи, Канад улс албан ёсоор зарласан.  

“Дипломат бойкот” гэдэг нь тухайн улс өөрийн өндөр албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг тэмцээн, хурал, аливаа арга хэмжээнд оролцуулахгүй байхыг хэлдэг.

Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-д энэ мэтээр дипломат бойкотоор дарамт шахалт үзүүлэх нь тийм ч зохистой алхам биш гэж барууны зарим нэг улс орны тэргүүнүүд үздэг. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ийм бойкот нь онцын үр дүнгүй гэж мэдэгдэж байсан. Тэрбээр хэлэхдээ, “Энэ сэдвийг хэт улстөржүүлж болохгүй гэж бодож байна” гэсэн юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимп Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button