СПОРТ

МҮБХ маргааш болох барилдаанд даян аварга Н.Батсуурийг бүртгэлээ

Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь Шинэ үндсэн хуулийн ойн барилдаанд зодоглож чадаагүй.

МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, малгайгаа үлдээгээд явсан Н.Батсуурь “Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн.

Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.

Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.

Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна.

Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.

Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэж байж барилдуулах байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа

Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр маш том эргэлзээ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй” гэв.

МҮБХ яг ямар шалтгааны улмаас түүнийг барилдуулаагүй нь тодорхой бус үлдээд байв. Улмаар дараа, дараагийн барилдаанд түүнийг барилдуулах эсэх олны анхаарлыг татаад байсан юм.

Тэгвэл маргааш болох “Жем интернэшнл” группийн нэрэмжит, улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь аваргыг бүртгэжээ. Улмаар Н.Батсуурь даян аварга цол авснаасаа хойш анх удаа барилдан, шинэ цолоо дуудуулах боломж бүрдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-15 20:20

Ма.лгай да.лан давхарт байна

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2022-01-16 23:32

ӨВЧИН ХАВТГАЙ ТАРХАЖ БАЙХАД ЭЛИЙ БАЛАЙ ХЭДЭН МАЛНУУД ЧИНЬ ҮХСЭНИЙ НЬ БАРИЛДАХ ВЭ. БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХЭДЭН ШУНАЛЫН ДЭВИЙГ. АРАЙ Ч ДЭЭ УЛС ОРНОО ГЭСЭН ЯМАР Ч СЭТГЭЛГҮЙ НОВШНУУД ЮМАА. ХЭДЭН ТӨГРӨГ Л ОЛЖ БАЙВАЛ ӨӨР ЮМ БОДОХ УХААН АЛГА ДАА ХООЛНЫ САВНУУДАД

Холбоотой мэдээ

Back to top button